Гааг хотын шүүхээс тус улсын ГХЯ-ны албан хаагч асан Рэймонд Потэрэйг ОХУ-ын тусгай албанд НАТО, Европын холбооны нууц баримт бичиг дамжуулж байсан хэргээр 12 жилийн хорих ял оноосон байна. Тэрбээр Ливи дэх иргэний дайн, Европын холбооны Гүржид явуулсан үйл ажиллагаа, Косово, Афганистан дахь Нидерландын цэргийн хүчний талаарх мэдээллийг ОХУ-ын тусгай албанд дамжуулсан ажээ. Потэрэй нь хамгийн сүүлд 2008-2012 он хүртэл Гонконг дахь Нидерландын дэд консулын албан тушаалыг хашсан байна. Шүүх түүнийг шунахайн зорилгоор уг хэргийг үйлдсэн гэдгийг тогтоосон бөгөөд дор хаяж 94 мянган ам.долларыг мэдээлэл дамжуулсныхаа хөлс болгож ОХУ-ын тусгай албанаас авсан ажээ.