Нийслэлийн цагдаагийн газрын Шуурхай удирдлага, зохицуулалтын төвийн 102 дугаарын утсанд зарим иргэдээс айж түгшсэн байдалтайгаар “...миний гар утсанд "Даргаа цогцосыг нь нуучихлаа, одоо яах вэ?" гэсэн мессеж ирлээ” гэсэн мэдээлэл, дуудлагыг хэд хэдэн удаа иржээ. Үүний дагуу НЦГ-ын Гэмт хэрэгтэй тэмцэх газрын ажилтнууд “гэмт хэргийн шинжтэй “ энэ мэдээллийг шалгажээ.
Шалгалтаар Нийслэл, хөдөө орон нутгийн дунд сургуулийн 17-18 насны хүүхдүүд анх мэдээллийг фэйсбүүк, твитерт байсныг хуулан авч гар утаснаасаа найз нөхөд, танил хүмүүстээ илгээж айлган тоглох болсноор бусад хүмүүст шоглоомын маягаар тарааж иргэд, нийгэмд айдас түгшүүр төрүүлсэн болохыг тогтоон шалгаж байна. Хэрэв таны гар утсанд ийм мессеж ирвэл хүлээцтэй хандаж нийгэмд айдас төрүүлэх мэдээллийг бусдад дамжуулахгүй байхыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж анхааруулж байна.