БНХАУ-д шувууны гарвалтай томуугийн A(H7N9) халдвар илэрч хамгийн сүүлд өгсөн мэдээллээр нийт 102 хүн өвчилсөн байна. Одоогийн байдлаар эдгээр өвчилсөн хүмүүсийн 19 хувь нь нас баржээ. БНХАУ-д шувууны томуугийн А/H7N9 халдварын хүний тохиолдолын тархалт нэмэгдэж байгаа тул нийслэлийн Мал эмнэлгийн газраас шувууны аж ахуй эрхлэгч, иргэд ,аж ахуйн нэгжүүдэд дээрхи халдвараас болгоомжлохыг сэрэмжүүлж байна.
Манай орны хувьд шувууны томуу гарсан БНХАУ-аас шувуу, тахиа, гахай, түүний гаралтай түүхий бүтээгдэхүүнийг импортлохыг хориглосон. Гэхдээ мэргэжилтнүүдийн өгч байгаа мэдээллээр шувууны гаралтай бүтээгдэхүүнийг буцалгаж, чанаж хэрэглэх, өвчилсөн буюу үхсэн шувуутай ойртож, хавьтахгүй байх, шувуу нүүдэллэн ирдэг газар нутагт малаа бэлчээхгүй, ан агнуур хийхгүй байх нь энэхүү өвчлөлөөс урдчилан сэргийлэх нэг хэлбэр гэдгийг сануулж байна. Мөн зарим тохиолдолд халдвар авсан гэрийн тэжээмэл шувуудад шинж тэмдэг илрэхгүй байдаг ч, заримдаа өндөглөх нь багасах, амьсгалын замын тогтолцооны өвчний шинж тэмдэг илэрдэг байна.
Харин хоруу чанар өндөртэй шувууны томуугийн вирусээр халдварлагдсан үед ямар нэгэн урьтал шинж тэмдэг өгөлгүйгээр маш хурдацтай хэлбэрээр явагдаж, үхэлд хүргэдэг байна. Тиймээс иргэд та бүхэн анхаарал болгоомжтой байж, хэрвээ шувуу гэнэт олноор үхэх, өвчний сэжиг илэрвэл НИЙСЛЭЛИЙН МАЛ ЭМНЭЛГИЙН ГАЗАР болон харъяа дүүргийн мал эмнэлгийн байгууллагууд мөн 70144007, 70144009 дугаарын утсанд яаралтай мэдэгдэхийг сануулж байна гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.