logo
Өвс шатааж гал алдсан дуудлага эрс нэмэгджээ

Өвс шатааж гал алдсан дуудлага эрс нэмэгджээ

2013/04/30
Нийслэлийн Онцгой байдлын газарт он гарсаар хөрсний өвс шатсан 38 дуудлага ирж үүний зөвхөн 23 нь сүүлийн 4 хоногт бүртгэгдсэн байна. Цаг агаар дулаарч гэр хорооллын айлууд хашааныхаа өвсийг шатааж гал алдсан дуудлага сүүлийн 4 хоногт эрс нэмэгджээ. Тухайлбал, Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Сэлх зусланд айлын хашаанд хөрсний өвс шатаж байна гэсэн дуудлагыг иргэн утсаар 15:22 цагт ирүүлснээр Аврах, гал унтраах 34 дүгээр ангийн гал унтраах тасаг очиход хөрсний өвс шатаж байсныг шуурхай унтрааж ажилласан байна.  Иймд иргэд олон нийтийг болзошгүй гамшиг, гал түймрээс урьдчилан сэргийлж, анхаарал болгоомжтой байж аюулгүй байдлаа хангахыг холбогдох албанаас анхааруулж байна гэж Нийслэлийн Онцгой байдлын газраас  мэдээллээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш