logo
Сирийн тэнгэрт нисч явсан Оросын онгоц руу үл мэдэх хүмүүс бууджээ

Сирийн тэнгэрт нисч явсан Оросын онгоц руу үл мэдэх хүмүүс бууджээ

2013/04/30
Үл мэдэх хүмүүс Сирийн тэнгэрт нисч явсан оросын онгоц руу хоёр пуужин тавьсан боловч онгоц гэмтээгүй  байна. Даваа гарагын өглөө “газраас агаар руу” хоёр пуужин тавьсан нь тухайн үед нисч явсан орос улсын зорчигч тээврийн онгоцтой ойрхон өнгөрчээ. Онгоцны багийнхны овсгоо самбааны ачаар хөлгийг цааш жолоодож, зорчигдын амийг аварчээ. “Галыг онгоц руу зориудаар чиглүүлж тавьсан болон буудсан хүмүүс оросын онгоц гэдгийг мэдэж байсан эсэх нь тодорхойгүй байгаа“ гэж мөрдөн шалгаж буй ажилтан нь мэдэгджээ. Тэр онгоцонд Египтээс буцаж явсан 200 оросын жуулчид байсан аж. Тэдгээрээс болон онгоцны багийнхнаас нэг ч хүн эндээгүй болон онгоц ямар нэгэн эвдрэл аваагүй аж.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш