logo
Хөдөөний залуу ганган дэгжин, шивээстэй байж болдгийг харуулсан

Хөдөөний залуу ганган дэгжин, шивээстэй байж болдгийг харуулсан

2013/10/08
Дуучин Д.Болдын өнцгүүд
Өнцөг №1: Алдарт хуурч Жамъян агсны зээ хүү... Мэдрэмжтэй, чадалтай, авъяастай залуу уран бүтээлч.
Өнцөг №2: “Маамуу нааш ир” анх удаа ах нарын дуу болов... Тэднийг Камертон гэнэ. Өнцөг №3: Араас нь “18 нас” мэндэлсэн... Хамтлаг од болж, ахлагч Д.Болд өнгөлж эхэлсэн үе.
Өнцөг №4: Алтан гургалдай хочтой байж... Одоо бол дуулдаг дуучин.
Өнцөг №5: Хөгжмийг ойлгох өөрийн оюунаараа бахархдаг... Төрчихсөн амьтан.
Өнцөг №6: Болдын булчин бөндийгөөд л... Аливаад тууштай бол Болдын булчин шиг үр дүн гардаг л юм байна.
Өнцөг №7: Уран нугараачтай гэр бүлийн уран бүтээл “хийж” ирсэн... Охин Б.Эгшиглэн. хүү Б.Энэрлэн.
Өнцөг №8: Хөдөлмөрч хүний хобби нь олон... Дотоод засал чимэглэл, машины модель цуглуулах, гэрэл зураг авах, CD DVD цуглуулах.
Өнцөг №9: Байгалийн зургаараа үзэсгэлэн гаргах гэнэлээ...

Өнцөг №10: Хэрэв “Камертон”-чин болоогүй бол... Архитекторч.
Өнцөг №11: В продакшн байгуулж од төрүүлж эхэлсэн... Төрүүлсэн одод нь харин сүүлийн үед нэр булингартуулчих гээд л.
Өнцөг №12: "B Shop” нээсэн... Баахан Болдын хуулбартай болоогүй юу.
Өнцөг №13: Д.Болд "Kit Kat”-ын нүүр царайгаар сонгогдож, ажилласан... Гайтай меламин асуудал тариагүй бол ч. 
Өнцөг №14: Гандан буурахгүй ээ... "Боргио” пивоны нүүр царайгаар ажиллав.

 
Өнцөг №15: "Гоёо”-той хамтран "be Bold” брэндийг худалдаанд гаргав... Ирэх өвөл бас баахан болдууд. 
Өнцөг №16: Өөрийнхөө нэрээрээ брэнд үйлдвэрлэсэн цор ганц дуучин... LV-г эдэлж, be Boldыг гялалзуулж байгаа.
Өнцөг №17: Hummer, Benz, Lexus-470, Range Rover машины цуглуулгатай.. 500 саяар үнэлэгддэг гэнэлээ.
Өнцөг №18: Тэрбээр эдгээр машинаа сэлгэж, түмний нүдийг хужирладаг... "4044” гэсэн улсын дугаарыг хувийнх болгосон.
Өнцөг №19: Хамтлаг хувийн нийлээд хорь дөхсөн цомогтой... Дахиад ч цомог гаргаж л таараа.
Өнцөг №20: "Би чамд хайртай-2”-т Мэндээ болж хувирав... Хөдөөний залуу ганган дэгжин, шивээстэй байж болдгийг харуулсан.

 
Өнцөг №21: Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Олимпийн аварга Э.Бадар-Ууган, Д.Болд гурав донор болов... Менежмент гэж үүнийг хэлнэ.
Өнцөг №22: Төрийн ордныг концертын танхим болгов... Д.Болдоос өөр хэн үүнийг сэдэх вэ.
Өнцөг №23: “Авьяаслаг Монголчууд”-ын шүүгч болов... Голыг нь олоод хэлчихдэг гэгддэг. 


Өнцөг №24: Д.Болд их романтик хvн... Тэгээд л тийм олон хайрын дуу төрсөн байх.
Өнцөг №25: В продакшн байгуулахаас нь өмнө “Камертон”-оор төсөөлдөг байсан... Пиджакандаа жижигдсэн жижигхэн банди гэгддэг байлаа.
Өнцөг №26: Найз нөхдөө гомдоож, ажилгүй байхаас үхтлээ айдаг... Ганцаардахаас бүр сүнсээ зайлтал айна.
Өнцөг №27: Эбагийн “Level” coffee Lounge-аар үйлчлүүлж, бизнесийг нь дэмждэг байлаа... Даанч одоо “Level” зарагдчихсан.
Өнцөг №28: Д.Болдыг гадны хамтлагийн фонаграмм хулгайлсан гэсэн ял тулгаж байлаа... Энэ ховны ард томоохон хамтлагийнхан байсан гэх яриа бий.
Өнцөг №29: С.Цогтсайхан агсны “Хотын гудамж”-ыг зөвшөөрөлгүйгээр дуулсан “OCEANS 2″-ын балгаар оюуны эрх зөрчсөн ял сонссон... Д.Болдын нэр багагүй сэвтсэн. 
Өнцөг №30: "С1” телевизийн хөтлөгч Зулаатай нэр холбогдож, олны нүдэн дээр  тэврэлдсэн гэгддэг... Урлагийнхан хүртэл гайхаж байсан.


Өнцөг №31: Олон царайлаг охидыг клипэндээ тоглуулдаг... Амьдралынх нь замыг нэг мөр “заачихдаг” юм. 
Өнцөг №32: Азийн "MTV" хөгжмийн нэвтрvvлгийг англи хэл дээр хөтлөх мөрөөдөлтэй... Санаж явбал бүтнэ.
Өнцөг №33: Рок попын ертөнцөд үнэхээр эрэлттэй, үнэтэй, дуучин... Хүлээн зөвшөөрөхгүй хүн цөөхөн байх.
Өнцөг №34: Д.Болдын дараагийн тэсрэлт юу вэ... Арай л удаан хүлээлгээд байх шиг.

Э.Болор www.shuum.mn

Сэтгэгдэлүүд

Дээш