logo
Ахлагч Соло таван хүүхэд төрүүлэх мөрөөдөлтэй... “Гурван охин” хамтлагийн өнцгүүд

Ахлагч Соло таван хүүхэд төрүүлэх мөрөөдөлтэй... “Гурван охин” хамтлагийн өнцгүүд

2013/06/19
Өнцөг №1: Хөгжим, бүжиг заадаг коллежоос дуулдаг хамтлаг төрдөг... Тэдний нэг нь “Гурван охин” нэртэй гурван охин.
Өнцөг №2: Анх тэд "Moon" нэртэй байлаа... "Ирээдүйн одод", Англи дуу дуулаачдын улсын уралдааныг эзэгнэж явжээ... Адтай охид.
Өнцөг №3: Анхны бүрэлдэхүүнд гажилт үүсэв... Уянга гэр бүл зохиож, Г.Анхмаа шуудрав. 
Өнцөг №4: Үнэндээ Г.Анхмаа дуулдаг бус бүжиглэдэг байж... Одоо бол алтны дэргэдэх гууль шарласан.
Өнцөг №5: "Сүнс"-ийн Лхагваа замыг нь заасан... Насан туршийн талархлын өртэй.
Өнцөг №6: Акулын ард хоолой хийдэг хамтлаг байлаа... Шагналд нь тэдэнтэй дуэт дуулж үзсэн.
Өнцөг №7: "Нэг нэгэндээ уусан нэгдмэл санаагаар урагшаа"... “Чад” хийтлээ хамтдаа.
Өнцөг №8: “Ганц” дуутай, “охид” байхдаа “Дижитал”-ынхантай Монгол орноо бүтэн тойрсон... Тэрнээс хойш ёстой хөдөө тийш зүглээгүй.
Өнцөг №9: Найман жил зүтгэж байж анх удаа шахам хит дуунуудтай болсон... Аргаа олохгүй хугацаа алдсан гэдэг. 
Өнцөг №10: Пентатоник наадам, UBS music vedio awards-д урилгаар оролцдог байлаа... Одоо нэр дэвшиж шагнал авдаг болсон.
Өнцөг №11: Хятад, Орос, Солонгосоор “наадам”-даад ардын дуугаар өвчилсөн... Цомог гаргах гэнэлээ.
Өнцөг №12: Түүгээрээ эх орноо сурталчилна гээд байгаа... Цомог нь гараад гадаадад уригдвал ч.
Өнцөг №13: Эрч хүчтэй, эрос имижтэй... Эмэгтэй “эстрад”-чдын нийтлэг имиж.
Өнцөг №14: Усны гүнжтэй рекламаар хамтрав... Бартер, бартер.
Өнцөг №15: "Монгол газар"-тай хамтрах болов... Ц.Мянганбаяртай нэг нэгээрээ холбогдов.
Өнцөг №16: Мянгаа тэдэнтэй тухтай уулзаж үзээгүй гэсэн... Гурван охин л тэгж батлаад байгаа.
Өнцөг №17: Анхны цомог нь хожуу мэндэлсэн... Арван дуутай, “ааранби” орсон гэж байгаа.
Өнцөг №18: Тайчиж буй бичлэг нь цацагдаж шуугиан тарьсан... Хямралд ороод дөрөв хоног зоог бариагүй гэсэн.
Өнцөг №19: Ахлагч Соло таван хүүхэд төрүүлэх мөрөөдөлтэй... Урлаг гэдэг хатуу, мөрөөдөл гэдэг агуу.
Өнцөг №20: Соло цөөхөн хайртай учирч явсан гэнэ... Цаашдаа хэдтэй учрахыг түүний сэтгэлийн жолоо мэднэ.
Өнцөг №21: Шаардлагатай бол гоо сайхны мэс засал хийлгэх болно... Гэхдээ Соло мэс засалд ороогүй байгаа гээд байгаа.
 
Өнцөг №22:Соло өөрөөсөө юу ч харамладаггүй... Гоёл гангараандаа бол бүр ч гар татдаггүй.
Өнцөг №23: Нас ахих тусам “нэр” нь залуудаад байгаа... "Spice girls"-тай барьцдаг.
Өнцөг №24: "Жинхэнэ хайр" цомогтоо зориулж, нүцгэлсэн... Тэгээд л борлуулалт сайтай байгаа юм.
Өнцөг №25: Өвөрлөгч монголд өөрсдийгөө 3000 доллараар үнэлсэн гэсэн... Тогтсон ханшаар дуулж яваагүй ш дээ.
Өнцөг №26: Жил ирэх тусам тэдний уран бүтээл чанаржиж байгаа... Алдах эрхгүй насандаа ирсэн.
Өнцөг №27: Б.Амархүүтай хамтраад Анхаа нэр холбогдсон... “Ялаа”-тай хамтарвал бас нэг нь нэр холбогдоно.
Өнцөг №28: “Hot line” vs “Hot Disko”... “Киви” vs “Гурван охин”
Өнцөг №29: Удтал хүлээлгэсэн “Жинхэнэ хайр” тоглолт болов... Билэт нь шаглагдаад, билетгүй фэнүүд нь гадаа зогсоод л.
Өнцөг №30: Тоглолтыг дуучин Д.Болд продюссарлаж, бүжгийг “Камертон”-чуудын эхнэрүүд бэлдэж, Сараа, Ариунаа зөвөлгөө өгсөн... Зангараг.
Өнцөг №31: ” Гурван охин тайзан дээрээ гараад” СТА болов... Охин чигээр 10 жил явсны хүч гарсан.
Өнцөг №32: “Жинхэнэ хайр” тоглолтынхоо дараа “UB dance” бүжгийн сургуулийг шүүхдсэн тал бий... Элийрэл.
Өнцөг №33: Нэг тоглочихвол жил амардаг заншил бий... Цомог бичүүлж “гажсан” гурав.
Өнцөг №34: “Жинхэнэ хайр” тоглолтынхоо бичлэгээр DVD гаргана... Гаргана л гээд байгаа.
Өнцөг №35: Ану ар гэрээ авч явах хариуцлагатай, сэтгэлийн хаттай, зоригтой, урам өгдөг ханхүү хайж байна... Баян биш байж болно, баян байсан ч болно.
Өнцөг №36: Ану сексийг хайр сэтгэлийн илэрхийлэл, хамгийн гайхалтай мэдрэмж гэж үздэг...  Нэр алдар, уран бүтээл, тэгээд секс сүүлд нь хайр.
Өнцөг №37: Ану зовж олсон мөнгөө үрэхээс харамладаг... “Victoria secret” авах бол өөр хэрэг ш дээ.
Өнцөг №38: Хамтлагийн олсон орлогоо тэнцүү хуваадаг... Санхүүгийн сахилга бат нэгдмэл байдлыг хадгалжээ.
Өнцөг №39: Тэд хөгшрөлтийг “зогсоож”, үхлээс “зугтана”... Бүсгүй бүр үүнийг мөрөөддөг. 
Өнцөг №40: Ану тайван. Анхмаа цоглог, Соло няхуур... Тэд бууж өгөх дургүй.
Өнцөг №41: Инээд муутай нь Соло, чанга дуутай нь Анхмаа, дурламтгай нь Ану...  Бас болоогүй нугарч, хугарна, шүлэг дуу бичнэ гэж байгаа.
Өнцөг №42: Анхмаа дурлалт залуутайгаа “Сая километр”-т явсан... Залуу байхад хаяж, хаягдахыг алийг тэр гэхэв.
Өнцөг №43: Тэдэнд “Надтай хамт өглөөг угтаач” хэмээх мэссэж ирдэг... “Дачих уу”.
Өнцөг №44: Европт танигдсан охидын хамтлаг болохыг зорьж байгаа... Монголд танигдах гэж 10 жил зүтгэснээ санаж л байгаа байх.
Өнцөг №45: Тэдний тухай хэл ам тасардаггүй... Тэд харин гурвуулхнаа хов ярьдаг. 
Өнцөг №46: Солонгосын цэнгээний газарт дуулж явсан… Юм юм үзсээн.
Өнцөг №47: Нөхөрт гарч, хүүхэд төрүүлсэн ч дуулцгаах гэнэлээ... Цаг хугацаа үүнийг харуулна.
Өнцөг №48: Алдарт дуучин Beyonce-гийн улаан фен... “Бамбино” гэрчилнэ.
Өнцөг №49: Сүүлийн үеийн тэсрэлт “Дэлхийн ягаан зүрх”... Имиж бол биш ээ.
Өнцөг №50: Фэнүүд нь тэднээс юу хүснэ вэ... Хэлсэн, зорьсондоо хүрэх.
Өнцөг №51: Ямар ч байсан урлагийн ертөнцөд өөрийн гэсэн орон зай, өнгө төрхтэй хамтлаг... Амжилт хүсье!

Э.Болор
www.shuum.mn

Сэтгэгдэлүүд

Дээш