logo
Ганц дээлт барилдаанч, ганц морьт уралдаанч- МУГЖ Ч.Бат-Эрдэнийн өнцгүүд

Ганц дээлт барилдаанч, ганц морьт уралдаанч- МУГЖ Ч.Бат-Эрдэнийн өнцгүүд

2014/02/14
Өнцөг №1: Говь-Алтайн дуу хуурын удамтай айлын найм дахь “пацаан” хотын оюутан болов... Түүнийг Ээнээ гэнэ.
Өнцөг №2: Ах дүү арав дундаа хамгийн муу дуулдаг нь гэж онгирдог... Урлагийн замыг сонгосон учраас.
Өнцөг №3: Оюутан болоод хамгийн түрүүнд атаархаж сурсан... Архаг оюутнууд шиг л болмоор байж.
Өнцөг №4: Дуучин л болчихвол бусад нь хамаагvй... Англи хэл бол бүр ч хэрэггүй гэж бодохгүй юу.
Өнцөг №5: СУИС-аа “cancel”-даж, барилгын инженер болоод “Лада” авч унах шахсан... Тэгж эргүүтэх үе байдаг л юм.
Өнцөг №6: Угтаа бол онгоцны нисгэгч болохыг мөрөөддөг байсан... Одоо бол нааш цааш нисч биелүүлэх болсон.
Өнцөг №7: "Классик Жэм"-ийн Уянгаатай хамт "Оюутан топ"-д "Цасан дээрх танго"-г дуулж тэргvvн байр эзэлсэн... Дуучин болбол алзахгүй гэдгээ баталгаажуулсан.
Өнцөг №8: Нэг өдөрт 5000-ын ханштай баян оюутан байв... Сайн нөхдөд ч мөнгө хэрэгтэйг мэддэг байсан.  
Өнцөг №9: Анх удаа 100 мянгыг халаасалж, өөр баян хүн олдохоо байсан үе бий... Юм үзээгүй хүн гэж хоосон хүнийг хэлнэ.
Өнцөг №10: Тоглолт хөтөлж, шинэ жил зохион байгуулчихна... Хичээлээ хэзээ хийдэг байсан бол.
Өнцөг №11: "Хонхны нулимс"-аа зээл, хулгай зэрэгцүүлсээр хийлгэж, хөл нь агаараас хөндийрчихөөд зовсон гэнэлээ... Ганц дээлт барилдаанч, ганц морьт уралдаанч.
Өнцөг №12: Оюутан Бат-Эрдэнэ хонхны баяр хэсэгч болов... Золбирох бол байх л даа. 
Өнцөг №13: Ганц дуутай хүн бие даасан тоглолт хийдэг жишиг тогтоов... Чадаж байгаа хүнийг яах ч арга олддоггүй гэсэн.
Өнцөг №14: Томчуулын дуугаар мөнгө хийж явлаа... Сайн хулгайч л юм олно шдээ.   
Өнцөг №15: Э.Оюумаатай тайзнаас нэг гэрт ороод, салтлаа дуэтлэсэн... Үр дүнд нь 4 цомог, 40 дуу төрж, хоёр хүүхэд өнчирөн, 2 хүүхэн шархтай үлдсэн.
Өнцөг №16: Э.Оюумаагийнхаа тоосыг хааяа гөвдөг байсан гэж байгаа... 5 жилийн дараа Ээнээг хоёр хүүхэдтэйг санасныг бодоход үнэн байж мэднэ.
Өнцөг №17: Өөрөө ч бас өрөөлд тоосоо гөвүүлж явсан удаатай... Хэнд зодуулсанаа мэдээгүй дүр үзүүлээд өнгөрсөн.
Өнцөг №18: Хослон дуулаачид АНУ-г зориод фаакталж байсан түүх бий... Морьдохын хазгай.
Өнцөг №19: Одоо тэднийг урлагийн тайз л холбодог гэдэг... Яг үнэндээ урлагийн тайз энэ тэр “уучлаарай” л байгаа шдээ. 
Өнцөг №20: 2096 дахь гавьяатын тэмдэгээр энгэрээ цоолуулав... Эзэндээ гоёдсон тэмдэг ээ.
Өнцөг №21: Цолны найрандаа шинэ хуучин эхнэрээ зэрэгцүүлэн Арабын шейх шиг аашилсан гэнэлээ... Ичдэг булчирхай урлагийн хүнд байх ёсгүй.
Өнцөг №22: Нийтийн дуучид дотроо эрдэмтэй туулай нь... Мастер хамгаалж, Удирдлагын академид сураад л.
Өнцөг №23: Менежментийн хүчээр хэрхэн урлагт амжилт гаргах тухай ном хүртэл зохиосон... Гавьяатынхаа өрийг цайруулж байгаа нь энэ.
Өнцөг №24: Одоо Маркетинг Менежментийн The Carlyle Institute-д манлайллаар суралцаж байна... Тэндээ бас тоглолт хийж, мөнгөө хийсээр байгаа.
Өнцөг №25: Нийтийн дуучдын холбооны тэргүүн МУГЖ Ч.Бат-Эрдэнэ... Нийтийн дуучдадаа л ҮЭ-ийн С.Ганбаатар.
Өнцөг №26: Дууны ая, шүлэг зохиох нь хобби болоод байгаа... Нохой хамартаа хүрэхээр усч болно.
Өнцөг №27: 50 долларын СD гаргаж, цөм хийх санаатай... Санаж явбал бүтнэ, сажилж явбал хүрнэ.
Өнцөг №28: Зургаан удаа эх орноо тойрч, бvх аймгуудаар тоглолт хийжээ... “Пээнэ” эмээтэй болсон.
Өнцөг №29: “Пээнэ” эмээгээ утас цохин баярлуулж, онхолдсон жолоочид харамгүй тусалсан гэгддэг... Хүний чанараа таниулав. 
Өнцөг №30: УГЖ Г.Эрдэнэбаттай хамтарч "Хит" бүтээсэн... С.Жавхлан С.Батсүх хоёроос санаа “хулгай”-лав.
Өнцөг №31: Боловсорч ирээд УИХ-д үзэж мэднэ... С.Жавхлангийн тавиланг давтчихгүй бол ч.
Өнцөг №32: Эр хүн туг ч барина, тугал ч хариулна... Ямарч байсан Бат-Эрдэнэ анддаа vнэнч, аливаад шударга.
Э.Болор
www.shuum.mn

Сэтгэгдэлүүд

Дээш