logo
Honda-ийн гүйцэтгэх захирал

Honda-ийн гүйцэтгэх захирал "20%-дуулав"

2014/10/28
Эргүүлэн таталттай холбоотой асуудал нь даамжирч байгаа Honda компанийн гүйцэтгэх захирал Таканобу Ито гурван сарын турш цалингийнхаа 20%-иар торгуулахаар боллоо. Өөрөөр хэлбэл түүний орлого 47,000 ам.доллараар буурах нь ээ. Мөн Honda-ийн ТУЗ-ийн дарга Фумихико Икэ болон бусад 11 захиралын цалинг ирэх сараас эхлэн 10%-иар танах юм байна. CNN-ийн мэдээлснээр хамгийн сүүлийн санхүүгийн жилд захирал Ито $944 мянгын цалин, $444 мянгын нэмэгдэл урамшуулал авчээ.

Гэхдээ түүний нийт цалин АНУ-ын автомашин үйлдвэрлэгчдийн удирдлагуудын орлогоос хавьгүй бага аж. Тухайлбал General Motors-ийн гүйцэтгэх захирал Мэри Баррагийн үндсэн цалин $1.6 сая ба жилд нийт $14.4 саяын нэмэгдэл авдаг байна.
GM-той адилаар Honda Motors –ийг үйлдвэрлэсэн гэмтэлтэй автомашинуудыг нь авсан хэрэглэгчид осолд орж амь үрэгдэхээс өмнө тэдгээр автомашинуудаа эргүүлэн татаагүй хэмээн буруутгаад байгаа юм. Эх сурвалжийн мэдээлснээр Honda аюулгүйн дэр нь гэмтэлтэй 5.1 сая автомашинаа АНУ-ын зах зээлээс эргүүлэн татаад байна.

РАЛЬДИЙ.А /shuum.mn/
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш