Бразилын ерөнхийлөгчийн сонгуульд тун бага хувийн зөрүүтэйгээр сөрөг хүчний нэр дэвшигчийг ялсныхаа дараа хатагтай Дилма Русеф эв нэгдлийг хангахын төлөө ажиллахаа амлалаа. Бразилчуудын 51.6%-ийн дэмжлэгийг хүлээсэн тэрээр яриа хэлэлцээ хийх замаар асуудлыг шийдэхийг гол чиглэл болгохоо мөн мэдэгдсэн байна. Өнгөрсөн онд Бразилд авлига хүнд суртал болон төрийн үйлчилгээ хангалтгүй байгааг эсэргүүцсэн жагсаал болсон юм. Гэхдээ 2010 оноос хойш төрийн тэргүүнээр ажиллаж буй Русеф Бразилчуудын дунд одоо ч нэр хүнд сайтай байгаа нь засгийн газрын нийгмийн халамжийн хөтөлбөрүүдтэй холбоотой ажээ.
Түүний Хөдөлмөрчдийн Нам 2002 оноос хойш төрийн эрх барьж байгаа бөгөөд 2015 оны 1-р сарын 1-нээс эхлэн дахин 4 жил бүрэн эрхээ хэрэгжүүлэх болж байна. Гэхдээ эрх баригч намын дэмжигчдийн тоо буурсныг тус нам болон сөрөг хүчний Социал Демократ Намын авсан саналын зөрүү 2010 онд 12% байснаа энэ жилийн сонгуулиар 3% болж буурснаас харж болохоор байгааг ажилглагчид онцолж байгаа юм.
РАЛЬДИЙ.А /shuum.mn/