logo
“Эрдэнэтийн эхлэл-Эрдмийн уурхай”-н шилдгүүд тодорлоо

“Эрдэнэтийн эхлэл-Эрдмийн уурхай”-н шилдгүүд тодорлоо

2020/10/12
“Эрдэнэт цогцолбор” дээд сургууль үүсэн байгуулагдсаны 45 жилийн ойг тохиолдуулан “Эрдэнэтийн эхлэл-Эрдмийн уурхай” сэдэвт эссэ бичлэгийн уралдаан явагдаж дүнгээ гаргалаа. Энэхүү уралдаанд ахмад багш Б.Мажинбуу, Цахилгаан систем автоматжуулалт мэргэжлийн 4-р курсын оюутан А.Батжаргал нар тэргүүн байр эзлэв. Уралдаанд ирүүлсэн бүтээлүүдээр сургуулийн түүхэн замнал, Эрдэнэт үйлдвэрт болон уул уурхайн салбарын мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх үйлсэд оруулсан хувь нэмрийг олон нийтэд сурталчлан таниулах  зорилготой юм.

Мөн ойг тохиолдуулан зарласан шилдэг ном, сурах бичгийн уралдааны дүн гарлаа. Уралдааны тэргүүн байрт Механикийн тэнхимийн ахлах багш, доктор Б.Пүрэвдоржийн “Материал судлал” сурах бичиг, дэд байрт Сургалт хариуцсан орлогч, доктор Н.Манчукийн “Ерөнхий геологи” сурах бичиг, гутгаар байрт Суурь шинжлэх ухааны тэнхимийн ахлах багш, доктор Б.Энхцэцэгийн “Монголын түүх” сурах бичиг шалгарчээ.  Сургалт судалгааны чиглэлд оюутнуудын эрэлт хэрэгцээ, шаардлагад  нийцсэн шилдэг ном, сурах бичгийг ийнхүү шалгаруулжээ. 

Я.Энхтуяа
Фото: Б.Баттөг

Монгол Улсын Их Хурлын 2020 оны сонгуулийн санал хураалт дуусах хүртэл сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хаасан тул хүлцэл өчье. SUUM.MN сайтын редакц
Дээш