logo
Гитлерийн хэрэглэж байсан орны цагаан хэрэглэлийг дуудлагаар худалдлаа

Гитлерийн хэрэглэж байсан орны цагаан хэрэглэлийг дуудлагаар худалдлаа

2011/12/05
Нацист удирдагчийн ор дэрний хэрэглэлийг дуудлага худалдаанд оруулжээ. Адолф Гитлерийн хэрэглэж байсан гэх хас тэмдэг болон түүний овог нэрний эхний үсгүүдийг хатган оёсон орны цагаан хэрэглэл болон дэрний уутыг Англид 3.000 гаруй Америк доллараар зарсан байна.
Дрюэтс дуудлага худалдааны газрын захирал Ник Юин хуучны цагаан хэрэглэл үүнээс илүү үнэд хүрнэ тооцоогүй гэнэ.  Тэрээр ярихдаа "Энэ тийм ч сайн хадгалагдаагүй, бага зэрэг толботой, тиймээс сэргээн засварлах хэрэгтэй, гэхдээ энэ бол түүхэн зүйл" гэжээ.
Мөн тэрээр ор дэрний хэрэглэлийг Германы гэрийн үйлчлэгчээс авсан байж магадгүй талаар ярьсан байна.
Тэрээр хэлэхдээ "Яг хэзээ, хаанаас яаж авсныг нь хэлж мэдэхгүй байна, тиймээс бид энэ цагаан хэрэглэлийг Гитлер хэрэглэж байсан гэсэн баталгаа өгч зарах боломжгүй, гэхдээ түүний хэрэглэж байсныг нотолж болохуйц шинж тэмдэг байгаа" гэжээ.
Адолф Гитлер дайнд ялагдсаныхаа дараа 1945 онд амиа хорлосон юм.
Э.АМАР
 

Сэтгэгдэлүүд

Дээш