Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газраас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Соёлын бүтээлч сар” аян 2024 оны арваннэгдүгээр сарын 01-ний өдөр Монголын Урчуудын Эвлэлийн ARTZONE галерейд “Эртний сайхан” үзэсгэлэнгээр нээлээ.
Монголын Урчуудын Эвлэлийн Хороо, Биеийн тамир, Спортын Улсын хороо, Богд Хааны Ордон музей, Үндэсний Урлагийн Их Театр, "Төгөлдөр Буяннэмэх сан" зэрэг байгууллагууд "Эртний Сайхан" соёл урлаг, спортын хамтарсан үзэсгэлэнг зохион байгуулж байна.
Монголын Урчуудын Эвлэлийн хорооны ахмад уран бүтээлчдийн бүтээлүүдийг энэ сарын 1-15- ны өдрүүдэд олон нийтэд дэлгэн толилуулна гэж Соёл, урлагийн газраас мэдээллээ.