logo
Монгол Улс АНУ-ын Мянганы сорилтын сангийн шагнал хүртлээ

Монгол Улс АНУ-ын Мянганы сорилтын сангийн шагнал хүртлээ

2012/04/28
АНУ-ын Мянганы сорилтын сангийн “Дэлхийн хөгжлийн форум” ёслолын ажиллагаа энэ сарын 25-ны өдөр АНУ-ын нийслэл Вашингтон хотноо болов. Энэхүү арга хэмжээний үеэр Монгол Улс АНУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжийг гэрээний дагуу амжилттай хэрэгжүүлж буй орны анхны шагналыг хүртлээ.
Шагнал гардуулах ёслолын ажиллагаанд Монгол Улсаас АНУ-д суугаа Элчин сайд Х.Бэхбат болон Монголын МСС-ийн төлөөлөгчид оролцов.
АНУ-ын буцалтгүй тусламжийн 285 сая орчим ам. долларын санхүүжилтээр 2008 оноос хэрэгжүүлж буй эл төсөл нь Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг дэмжих замаар ядуурлыг бууруулах зорилготой юм.

МОНЦАМЭ

Сэтгэгдэлүүд

Дээш