Монгол Улсын Засгийн газрын ээлжит бус хуралдаан 2012 оны 09 дүгээр сарын 17-нд хуралдаж, Аймаг, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд дэмжлээ.
Уг хуулиар сонгуулийг холимог хэлбэрээр буюу хувь тэнцүүлэх болон нэг буюу олон мандаттай олонх хэлбэрээр явуулахаар заасан. Ингэхдээ засаг захиргааны нэгж бүрээр иргэдийн төлөөлөгчдийн хурал төлөөлөлтэй байх зарчмыг баримталсан байна. Гэтэл зарим нэг хороо төлөөлөгчгүй байхаар байна. Иймд уг асуудлыг нэг мөр болгон шийдвэрлэх зайлшгүй шаардлага байгаа бөгөөд үүнийг Аймаг, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт оруулах замаар шийдвэрлэх нь зүйтэй гэж төсөл санаачлагчид үзжээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.