Өчигдөр буюу 2012 оны есдүгээр сарын 16-ны 21.40 цагийн орчим Баянзүрх дүүргийн нутаг, зүүн дөрвөн замд байрлах Петровис компанийн шатахуун түгээх станц дээр Ланд крузер машин шатсан хэрэг гарчээ. Энэ талаар Онцгой байдлын газраас тодруулахад машин шатсан дуудлагын дагуу аврах баг ажиллаж, галыг аюулгүй болгосон, хүн бэртэж гэмтсэн зүйл гараагүй гэх мэдээллийг өгсөн юм. Түүнчлэн ямар маркийн машин, юуны улмаас шатсан тухай мэдээллийг одоогоор аваагүй, хуулийн дагуу шалгана гэв. Уг хэргийг гарсан даруй мэдээлэл өгсөн иргэдийн хэлж байгаагаар гэнэт машины дугуй дэлбэрч, их хэмжээний гал гарсан учраас ойртох боломжгүй, хүн хохирсон эсэхийг мэдэх аргагүй байсан гэсэн юм.
Э.Гэрэл