logo
Ээлжит бус чуулган өнөөдөр завсарлана

Ээлжит бус чуулган өнөөдөр завсарлана

2012/09/18
УИХ-ын ээлжит бус чуулганыг өнөөдөр завсарлуулахаар төлөвлөжээ. Гурван долоо хоног үргэлжилсэн ээлжит бус чуулганаар 13 төсөл хэлэлцэхээр төлөвлөсөн юм.

Ихэнхийг нь баталсан бөгөөд үлдсэнийг нь өнөөдөр эцэслэх товтой байна. Аймаг, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай шинэчилсэн найруулгыг баталж сонгуулийг товыг зарласан. Мөн энэ оны төсвийн тодотголыг баталж, Монголбанкны шинэ ерөнхийлөгчийг томиллоо.

Өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн зарим гишүүдийг томилж, Нийтийн албаны тухай багц хуулийн төсөл болон холбогдох бусад хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг батална.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш