Чехийн Эрүүл мэндийн яамнаас метилийн спиртэнд хүмүүс их хэмжээгээр хордсон явдал удаа дараа гарсан тул 20 градусаас дээш хатуулгатай согтууруулах ундааг худалдахыг хатуу хоригложээ.
Өмнө нь зөвхөн хатуулагтай архийг гудамж, хүнсний захуудад борлуулахыг хориглосон байсан бол энэ удаа бүх дэлгүүрт хориг тогтоосон байна. Мөн Чехийн Ерөнхий сайд Петр Нечас "Гарал үүсэл нь тодорхойгүй согтууруулах ундаа хэрэглэхгүй байх нь чухал. Энэ нь та бүхний эрүүл мэндийн төлөө хийж байгаа зүйл гэдгийг ойлгоорой" гэжээ.
Энэ сард Чех улсад 16 хүн метилийн спиртэд хордон нас барсан бол 30 гаруй хүн хордлогоос болж эмнэлэгт хүргэгдсэн аж. Яг ийм тохиолдол хөрш зэргэлдээ орших Словак, Польш зэрэг улсуудад гарчээ. Улмаар Чехийн хууль хяналтын байгууллагууд чухам ямар төрлийн метилийн спирт хортой байгааг тогтоож чадаагүй байгаа юм байна.
Б.Баатар