Улсын дээд шүүхэд саяхан бүртгүүлсэн МАХН-ын дөрвөн нарийн бичгийн даргын гурав нь өнөөдөр албан тушаалаасаа татгалзлаа. МАХН-ын нарийн бичгийн дарга Ю.Атар, Д.Өрнөхбаяр, С.Молор-Эрдэнэ нар өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлгэж МАХН улс төрийн үйл ажиллагаа явуулах анхны зорилтоосоо гажсан тул албан тушаалаасаа татгалзаж байгаагаа зарлажээ. МАХН-д болж бүтэхгүй асуудал ч гараад буйг тэд хэвлэлийн бага хурлын үеэр хэлж ойрын үед энэ талаар жичид нь мэдээлэхээр болсон байна.
Намаа бүртгүүлэх гэж хэдэн сар тэмцсэн тэд зорилгодоо хүрсэн хойноо ийнхүү салж бутрахдаа хүрэв. Дэд даргагүй болсон МАХН-ын дөрвөн нарийн бичгийн даргаас гурав нь татгалзсанаар ганцхан хууль, эрх зүй хариуцсан нарийн бичгийн дарга Л.Цог албандаа үлдлээ.

Л.ОЮУН