logo
Төмрөнд цохигдсон хохирогч амиа алдлаа

Төмрөнд цохигдсон хохирогч амиа алдлаа

2012/09/18

"Тэнгис" кинотеатрын урд талд баригдаж буй барилга дээрээс төмөр унаж, хажуугаар нь явж байсан хүн хүнд гэмтэл авсан талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. Гэвч хохирогч ГССҮТ-ийн сэхээн амьдруулах тасагт хүргүүлээд таван минут ч бололгүй амиа алдсан талаар холбогдох албаны эх сурвалж мэдээллээ.

Хохирогчийн бэртлийн талаарх мэдээллийг хараахан өгөх боломжгүй байгаа юм байна. Бид хэргийн талаар цаг алдалгүй эргэн мэдээлэх болно.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш