Өчигдөр 12 цагаас МАХН-ын төв байр болох Цагаан ордонд МАН-ын 300 гишүүн намаасаа гарч, тус намын батлах гардан авах ёслол боллоо. Уг ёслолын ажиллагаанд МАХН-ын дэд дарга, УИХ-ын гишүүн, Шадар сайд Д.Тэрбишдагва, МАХН-ын ЕНБДарга Г.Шийлэгдамба, МАХН-ын НБДарга, УИХ-ын гишүүн, Сангийн сайд Ч.Улаан, МАХН-ын НБДарга, УИХ-ын дэд дарга, УИХ-ын гишүүн Л.Цог, УИХ-ын гишүүн О.Баасанхүү нарын зэрэг МАХН-ын удирдлагууд оролцсон юм.
МАХН-ын дэд дарга Д.Тэрбишдагва ёслолын ажиллагааг нээж :
"Өнөөдөр МАХН-ын хувьд нэгэн чухал үйл явдал болж байна. Энд цуглаад байгаа манай гишүүд ямар нэгэн байдлаар шинээр элссэн зүйл байхгүй ээ. Харин МАХН-ынхаа уугуул үнэмлэхээ гишүүнчлэлээ сэргээж байна. Би гишүүнчлэлээ сэргээсэн хүмүүсийн өргөдлийг харж байхад 60-70 хувь нь залуучууд байсан. Бусад гишүүдийнхээ түүчээ нь болж ирсэн эдгээр хүмүүсийн араас маш олон гишүүд маань ирж гишүүнчлэлээ сэргээнэ гэдэгт би итгэж байна.
МАХН болвоос УИХ-д 11 суудалтай, бүлэгтэй, засгийн газрын бүрэлдэхүүнд багтсан Монголын ард түмнийхээ итгэлийг хүлээсэн улс төрийн том нам. Энэ нам чинь та бүхнийгээ халуун дотноор хүлээн авч байна " хэмээв.
Мөн УИХ-ын гишүүн О.Баасанхүү: "МАХН маань толгойдоо байсан цөөхөн хэдхэн олгиархийн уршгаар хоёр хуваагдсан. 90 жилийн түүхтэй энэ том нам маань энэ байдлаараа удахгүй нэгэн цул болно. МАН-ын толгойд байгаа цөөхөн хэдхэн олгиархиуд гарын хуруунд багтах тэдгээр хүмүүс байхгүй болох үед МАН, МАХН маань МАХН гэсэн нэрийнхээ дор эргэн нэгэн цул том хүчин болох цаг ойрхон байна" хэмээн өгүүлсэн нь олны анхаарлыг ихэд татсан юм.
Өнөөдөр МАН-аас гарч, МАХН-д элсэж буй хүмүүсийн дунд ИНЕГ-ын дэд дарга П.Мөнхжаргал, Усны газрын дарга Батбаяр, МАН-ын Ёсзүйн хорооны гишүүн О.Даваасүрэн, МАН-ын дэргэдэх НАМЗХ-ны гишүүн Дашдорж, НИТХ-ын тэргүүлэгч асан П.Хангал нар байлаа.
Н.Хишигдорж (СБД-ийн ИТХ-ын төлөөлөгч, СБД-ийн МАН-ын хорооны гишүүн)
Бурмаа (СХД-ийн ИТХ-ын төлөөлөгч)
Т.Хандмаа (СБД-ийн ИТХ-ын төлөөлөгч, СБД-ийн МАН-ын хорооны гишүүн)
Я.Дашдорж (ХУД-ийн МАН-ын хорооны гишүүн, НАМЗХ-ны тэргүүлэгч)
Д,Соёл-Эрдэнэ (СБД-ийн 14-р хороонд 2010-2011 онд дэд дарга, МАН-ын хорооны гишүүн)
Э.Мөнхзул (СБД-ийн 7-р хорооны дэд даргаар 2006-2011 онд ажиллаж байсан)
Г.Баянбаатар (СБД-ийн 18-р хороонд 2006-2011 онд дэд дарга)
Ц.Одонтуяа (СБД-ийн 16-р хороонд 2007-2009 онд дэд дарга)
Ш.Алтаншүр (СБД-ийн 15-р хороонд 2006-2011 онд дэд дарга)
Ц.Ганчимэг (СБД-ийн 8-р хороонд 2006-2010 онд дэд дарга)
Ш.Алтансувд (СБД-ийн 17-р хороонд 2009-2011 онд дэд дарга)
Н.Анхбаяр (СБД-ийн 5-р хороонд 2009-2011 онд дэд дарга)
Х.Баярмаа (СБД-ийн 11-р хороонд 2006-2009 онд дэд дарга)
Э.Мягмардорж