«Лалын шашинтнууд гэм зэмгүй байна» гэдэг киног үзэлсэнтэй холбогдуулан гаарсан эсэргүүцлийн тэмцэл хөдөлгөөн Европыг хамрав. Бельгийн Антверпен хотноо цагдаа нар цугларагсдыг тарааж, 200 гаруй хүнийг баривчлав. Данийн нийслэл Копенгагенд АНУ-ын элчин сайдын яамны дэргэд жагсаалд оролцсон хэдэн лалын шажинтныг саатуулжээ. Нидерландэд ч лалын радикал үзэлтнүүд тэмцэл хөдөлгөөн өрнүүлэхийг уриалав. Түүнчлэн эсэргүүцэгчид Лондонд АНУ-ын элчин сайдын яамны дэргэд цугларав. Стамбулд оюутнууд гудамжуудад гарчээ. Пакистаны Карачи хотноо жагсагчид америкийн консулын газрыг дайрав. Цагдаагийн хүчин нулимс асгаруулах хий ба ус шурших төхөөрөг хэрэглэв. Хэдэн хүн шархдаж бэртэв. Эсэргүүцлийн тэмцэл хөдөлгөөн Египет, Йемен, Судан, Тунис, Энэтхэг, Нигери улсуудад өрнэв.