БНХАУ дахь японы сургуулиуд ба үйлдвэрийн газрууд эмх замбараагүй байдал болон Японы эсрэг тэмцэл хөдөлгөөнөөс болж ажлаа тур зогсоосон тухай өнөөдөр «Эн-Эйч-Кей» телевизийн сувгаар мэдээллээ. Өнгөрсөн амралтын өдрүүдэд хятадын 85 хотод Японы эсрэг тэмцэл хөдөлгөөн үргэлжлэв. Зүүн Хятадын тэнгист Сэнкаку таван арлын гурвыг улсын мэдэлд хураасан тухай Япон зарласнаас хойш Хятадад эсэргүүцлийн жагсаал гаарав. Хятадаар Дяоюйдао гэдэг арлуудыг өөрий нь нутаг дэвсгэрийн нэг хэсэг хэмээн Хятад үзэж, японы эрх мэдлийг эсэргүүцэж байна. Зарим хотод тэмцэл хөдөлгөөн эмх замбаараагүй байдал болж хувирсан учир цагдаа нар хүч хэрэглэв. Япон иргэд хэлмэгдсэн эсэхийг мэдээлээгүй. Жагсагчид Panasonic компанийн гурван үйлдвэрт халдав. Удирдлага нь даваа, мягмар гаригийг амралтын өдөр болгожээ. Түүнчлэн БНХАУ-ын зүүн-хойд нутагт оршдог Canon компанийн удирдлагаас мөн адил шийдвэр гаргажээ. Японы олонхи том дэлгүүр эмх замбараагүй байдлаас болж амралтын өдөр зарлав. Бээжин, Гуанжоу дахь японы сургуулиудыг наанадаж хоёр өдрөөр хаажээ.