УИХ-ын эмэгтэй гишүүдийн албан бус бүлэг Нийслэлийн болон орон нутгийн амаржих газруудын санхүүжилттэй холбоотой асуудлаар болон УИХ-д санал оруулах зорилгоор Эх барихын тусламж, үйлчилгээ, амаржих газрын өнөөгийн байдлын талаар өнгөрөгч 8 дугаар сарын 7-ны өдөр хэлэлцүүлэг хийж байсан.
Энэ ажлын хүрээнд өчигдөр \2012.09.17\ УИХ дахь эмэгтэй гишүүдийн албан бус бүлгийн ахлагч Л.Эрдэнэчимэг, УИХ-ын гишүүн Р.Бурмаа, С.Одонтуяа, Ц.Оюунгэрэл нар Эрүүл мэндийн яам болон Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар, Нийслэлийн эрүүл мэндийн газрын мэргэжилтнүүдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар тус салбарт тулгарсан асуудлууд болон тэдгээрийг хэрхэн шийдвэрлэх талаар хэлэлцэхээр төлөвлөөд байсан. Тухайлбал, Хан- уул дүүргийн нутагт дэвсгэрт баригдаж буй 300 ортой Нийслэлийн эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн барилгын ажлын удаашралт, цэвэр бохирын шугам сүлжээний асуудал, Баянзүрх дүүрэгт шинээр баригдаж эхэлсэн 150 ортой эмнэлгийн тухай болон хоёрдугаар төрөх эмнэлгийн газрын маргаан, хөдөө орон нутагт 50 ортой амаржих тасаг байгуулах ажил зэрэг хэд хэдэн асуудлаар мэдээлэл авахаар байсан хэдий боловч шаардлагатай мэдээлэл өгөх албан тушаалтангууд ирээгүйн улмаас ойрын өдрүүдэд хугацаа товлон дахин хэлэлцэхээр боллоо.
Дашрамд дурдахад УИХ дахь эмэгтэйчүүдийн албан бус бүлэг цэцэрлэгийн хүрэлцээг хэрхэн шийдвэрлэх, тэнд байгаа багачуудын хоол, хангамжийг хэрхэн шийдвэрлэх талаар хэд хэдэн ажил хийхээр төлөвлөөд байгаагийн зэрэгцээ төрөх эмнэлэг, ясли, цэцэрлэг, сургуулиудын асуудлыг цогцоор нь шийдвэрлэх зорилго тавин ажиллаж байгаа аж.