Төрийг удирдахад иргэд шууд оролцох ганц боломжоо биелүүлснээс хойш нэгэн улирал өнгөрөв. 90 хоног гэсэн үг биз. Зарим сонинд аливаа Засгийн газрын хэрхэн ажиллах нь \хувь заяа нь гэсэнтэй ялгаагүй байх\ байгуулагдсанаасаа хойш 100 хоногт шийдэгддэг гэсэн жишиг байдгийг сануулсан байна лээ. Хүүхдээр бол дөрвөн нас хүртлээ ирээдүйд ямар хүн болох бүх нөхцөл нь бүрддэг гэдэг.
Түүнтэй л төстэй юм даа. Гэхдээ яахав ээ. Сонгуулиас хойш буюу зургадугаар сарын 28-наар тооцвол арай ч 90 хоноогүй байна. Засгийн газар байгуулагдсанаас хойш тэр 100 хоног нь тоологддог гэвэл хуруу дарж эхлэх хугацаа хэзээ нь тодорхойгүй гэхэд болно. Яагаад гэхээр Н.Алтанхуягийн Засгийн газар бүрэн байгуулагдаж дуусаагүй байгаа. Яам, тамгын газруудын үйл ажиллагаа үндсэндээ зогсч, хүлээлтийн байдалд орчихсон.
Шинэ хуучин гэлтгүй бараг бүх яам, агентлагуудын ажил үүргийн хуваарь, бүтэц бүрэлдэхүүн, тамга тэмдэг, дарга цэрэг гээд үндсэндээ зуун задгай, жаран хагархай. Дөрөв тав хоногийн өмнө Эрүүл мэндийн газрын дарга руу хариуцсан ажлынх нь чиглэлээр тодруулга авахаар утасдлаа. Тэгсэн “Манай газар төдийгүй яам ч юу хийхээ мэдэхгүй, хүлээлтийн байдалтай байна. Журам заавар, бүтэц бүрэлдэхүүн ч батлагдаагүй.
Тиймээс хариулт өгөх боломжгүй” гэж байна. Үүнээс үүдээд өөр гурван ч яамны учир мэдэх ажилтнаас лавлавал “Тэр үнэн, удахгүй шийдэгдэх биз ээ. Одоогоор хэн нь ажилдаа үлдэж, хэн нь явах бол гэж сэтгэл түгшсэн хүмүүс л байна” гэв. Хэвлэлийн хуудаснаа хаана ямар шинэ дарга, үүрэг гүйцэтгэгч томилогдсон тухай болон хэн гэдэг хуучин дарга тамга тэмдгээ өгөхгүй байгаа мэдээ тасрахгүй байгаа нь дээгүүрээ “суудлаа олж амжаагүй”-г нотолно.
Ерөнхийдөө төрийн ажил тасралтгүй үргэлжилдэг зарчим доголдож л буй бололтой. Тэгээд ч өмнөх засаг \Батболдын Засгийн газар \үндсэндээ залгамжпан үргэлжпүүлэхээр бодлого, төсөв хөрөнгө үлдээгээгүй гэсэн биз дээ. МАН-ын гишүүдийн тунирхалд Ерөнхий сайдын хариулахыг сонсвол бүх зүйлийг бараг л “тэг”-ээс эхлэхгүй бол болохоо больчихсон юм билээ. Эхлүүлэхийн тулд мөрийн хөтөлбөрөө батлуулах учиртай.
Харамсалтай нь цаадуул нь \МАН-ын эрхэм гишүүдийг хэлж байна \батлах нь бүү хэл, сонсохыг ч хүсэхгүй, хурлаа хаях нь хаяаад, таслах нь таслаад. “муу тусмаа сайн” гэх зарчим л бариад байгаа юм уу даа, янз нь. "Муу дээр муу ...” гэгчээр олонх болсон АН-ын гишүүд ч гэсэн дээ. Мөрийн хөтөлбөрөө баталж, төрөө төвхнөтөл гадагшаа, дотогшоо аялах, туршлага муршлага судлахаа тэвчиж, ирцээ бүрдүүлээд УИХ-ын даргаа баталсан энэ тэр шигээ шудраад явсан бол аштай юу.
Тэгэхээр “гээнэ дээ ч гооно доо ч” учир шалтгаан байна. Одоохондоо халаа сэлгээ, томилгоо, онилгоо л анхаарлын төвд байх шиг. Хаа сайгүй “өөрсдийн” хүнээ байршуулан “багаа бүрдүүлж” авдаг жишгийг өмнөх төр баригчдын \баригчид юу байхав МАН гэсэн нь зөв байх \ туршлага бэлээхнээ харуулсан шүү дээ. Энд тэнд, уул хаданд хүртэл хэсэг бүлгээрээ цуглан хэнийг хаана шургуулах, хэнээр татуулах, түлхүүлэхээ шивнэлдэн гүйлдэх сурагтай.
Үзэгдэж харагдаагүй, эсвэл сураг алдарсан нөхөд зангиа зүүж, гонжоом амсаад ордон хавиар, гишүүдийн үүдээр шагайлдаж байвал гайхах хэрэггүй. Апь нэг газрын дарга даамал болох санаатай горилогсод. Хөөрхий Ерөнхий сайдаасаа эхлээд, сайд нарыг мөн ч шаналгаж байгаа даа. Цаашаа гэх хэцүү, наашаа гэх хэцүү. Бараг үндсэн ажлаас нь илүүтэй зовоож буй “шүдний өвчин” энэ байж таарна. Халаа сэлгээ хийхгүйгээр зохицуулах боломж байх биш.
2000 онд ч билүү төрийн албанд ажиллаж байсан 15 мянган хүнийг хоморголон халж, дан өөрийн гишүүдийг оронд нь томилж байсан тухай хэвлэлд бичигдэж, хэлмэгдэгсдийн өдрөөр жагсаал цуглаан хийгээд ч тусыг олоогүй. Тэрний гайгаар өнөөдөр төсөв хоосорч \хувааж идэхийг нь идээд, буруу зарахыг нь зараад дуусгасан биз\, төрийн залгамж чанар алдагдахдаа\ ихэнх нь сонгуульдаж давхисаар байгаад\ тулсан нь гарцаагүй үнэн.
Цаашдаа улстөрийн намуудыг гишүүнчлэлгүй л болгохгүй бол иймэрхүү буруу жишиг арилахгүй л болов уу. Одоо ч гэсэн харахгүй юу. Цагдаагийнхан аль хэдэн жилийн өмнө л намын харьяалалгүй болгосон. Тэгсэн мөртлөө л дарга нар нь хамгийн их улс төрждөг хэвээрээ. УИХ- ын сонгуулийн үеэр Хөвсгөл аймагт ажиллах үедээ аймгийн цагдаагийн дарга нөхөр хэрхэн аяглаж байсныг сайн мэдэх учир ингэж бичиж байгаа юм.
Тэр хурандаа бүр улаан цайм МАН-д үйлчилж, АН-аас нэр дэвшигчдийн сонгуулийн ухуулагч, шадар туслагч нарыг баривчлуулах, доод ажилтнууд нь хуулийн хүрээнд ажиллах гэж хичээдэг л юм билээ. Даанч цэргийн улс болохоор даргынхаа тушаалыг биелүүлэхээс аргагүй. Цөөнгүй суманд хэсгийн төлөөлөгч нар нь даргын тушаал арай дэндэнэ ээ гээд барих, хорих тушаалыг нь билүүлээгүй шүү. Энэ бол нэг л жишээ.
Бусад аймагт ч гэсэн төсөөтэй байдал гарч байсныг хожим сонссон. Одоо нэг цэгцрэх байлгүй. Тэмүүжин гишүүн сайд болоогүй байхдаа цагдаагийн байгууллагад 10-аас дээш жил удирдах албан тушаал хашсан дарга нарыг өөрчилж байж л цагдаа шинэчлэгдэн, иргэндээ үйлчилдэг байгууллага болж чадна гэдэг байсансан. Цагдаагаас төрсөн тэрбумтнууд гэж Ерөнхийлөгч нэгтээ хэлсэн нь санамсаргүй ч оноолт биш болов уу.
Гол нь Тэмүүжин гишүүн, сайдын тэр баримтлал арай өөрчлөгдөөгүй биз. Боловсролын салбарыг хар даа. Үндсэн хуулиар Монгол Улсын иргэн бүр ерөнхий боловсролын сургуульд үнэ төлбөргүй хамрагдах ёстой. Өөрөөр хэлбэл, арван нэгэн жилийн боловсролыг үнэ төлбөргүй эзэмших эрхтэй гэсэн үг. Гэтэл ингэж суралцах боломж ч, сургуулийн хүрэлцээ ч байдаггүй. Аргаа барахдаа хувийн сургууль бараадахаас аргагүй.
Хувийн сургуулиуд нь улсынхаас долоон дор нь ихэнх гээч. Олигтой байшин савгүй, спорт заалгүй, гаднаа тоглоомын талбай, машины зогсоолгүй. Нэг ангид 30-40 хүүхэд чихэлдүүлэх бол энүүхэнд. Тэгсэн мөртлөө жилийн сургалтын төлбөр нь их, дээд сургуулийнхаас хоёр дахин ихийг яана. Нэг сая 800 мянгаас хоёр сая давсан нь ч бий. Нэгдүгээр ангид орж буй зургаахан настай хүүхдээс сая гурван зуун мянгыг авч байгаа юм даа.
Ийм өндөр төлбөр авах мөртлөө улсаас нэмж төсөв авдаг шүү дээ. Хажуугаар нь элдэв нэмэлт мөнгө, хандив нэхэх нь арай онц сайн сурч чадвал төлбөр нь чөлөөлөгдөх, хөнгөрөх болзол журамтай. Боловсролын шинэ сайд иймэрхүү байдлыг анзаарч буй эсэх нь бүү мэд. Гол нь улсын сургуулийнхаа тоог нэмэгдүүлчихдэгсэн бол Үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдлэх боломж нээгдээд зогсохгүй, хувийн чанаргүй сургуулиудад төлж буй зардлаараа бүлгэм дугуйланд суралцах, хувцас хунараа базаах боломж нээгдэнэ биз дээ.
Аа тийм Эрүүл мэндийн газрын даргаас миний лавласан зүйл хувийн гэхээсээ илүүтэй олон залуу эмч мэргэжилтний хувь заяатай холбоотой учраас товчхон дурдах нь зүй. Анагаахын сургууль төгссөн эмч болгон төгсөлтийн дараах сургалтад хамрагдах учиртай. Өөрөөр хэлбэл, резентурын гэх сургалтад 1-2 жил сурч байж хүн эмчлэх эрхтэй болдог. Тийм сургалтад суугаагүй бол гадаад, дотоод хаана ч суралцаж, улаан диплом өвөртөлсөн байлаа ч эмч хийх эрхгүй.
Хүний амь нас гэдэг юугаар ч орлошгүй үнэт капитал болохоор хатуу шалгуур, лиценз зөвшөөрөл шаарддагийг буруутгах аргагүй. Харин тэр дундуур нь арай өөр илүү, дутуу зүйл хавчуулагдаад байдаг тухай гомдол санал тасрахгүй нь жаахан тиймхэн. Сургууль, цэцэрлэгт хүртэл “хандив” өгч байж хүүхдээ оруулдагтай адил юм уу даа. Өөрийнхөө хүүхдүүдээр жишээ татсан нь буруу байж магадгүй.Гэхдээ л тэд маань бусдын адил тэрхүү тээг саадад бүдэрч яваа болохоор бичихэд болохгүй нь юу байхав.
Тэр хоёр маань Монголдоо анагаахад нэг жил сураад шалгалт өгч тэнцэн Хятадад долоон жил суралцсан олон улсад хүлээн зевшөөрөгдсөн дипломтой эмч нар. Өнгөрсөн жил Бельги улсад нэг жил суралцахын зэрэгцээ мэргэжлээрээ ажиллаж байгаад ирсэн юм л даа. Англи, хятад, орос, франц гээд гадаад хэлтэй. Уг нь боломжийн л боловсролтой залуус. Бельгид ажилласан газар нь эндээ ажиллаач гэсэн санал тавьсан ч эх орондоо хүчээ өгөхөөр эргээд ирсэн байдаг.
Тэгсэн Монголд манай хоёрыг мэргэжлээр нь ажиллуулах эмнэлэг тийм ч амар олддоггүй.Тиймээс ЭХО-ийн эмчийн мэргэжлийн сургалтад сууж, мэдлэгээ дээшлүүлвэл ажил олоход арай дөхөм гэж бодсон биз. Мөнгө төгрөг бариад гүйвэл бүтдэг юм гэнэ. Ном журмаар нь хөөцөлдөөд үзье гэсэн чинь хад мөргөөд явдаггүй. Дээр дурдсан ЭМГ хэнийг бүртгэж авах үгүйг шийддэг журамтай аж. Уг нь эмч бүр л ЭХО-д хараад оношоо тавьдаг байвал үйлчлүүлэгчдээ чирэгдэлгүй хэчнээн амар биз дээ.
Тэгсэн уламжпалт эмчилгээний чиглэлээр мэргэжил эзэмшсэн эмч нарыг ЭХО-ийн сургалтад оруулж болохгүй гэсэн тушаалыг хоёр жилийн өмнө ЭМ-ийн сайд гаргасан юм гэнэ. Үнэн бол их л хачирхалтай тушаал гаргачихаж. Ерөнхийлөгч сонссон бол ураад хаях байсан даа. Хүн төлбөрөө төлөөд мэргэжлээ дээшлүүлэхийг хориглосон нь ямар зорилго, бодлоготойг бүү мэд. Иймэрхүү л хөгийн ажил хийхийн тулд Засгийн газрын харьяа бүхэл бүтэн агентлаг ажиллаж байж.
Шинэ Засгийн газар үүнтэй төстэй олон агентлагуудыг татан буулгасан нь маш зөв шийдвэр. Харин төсөв орон тоо нь хэвээрээ үлдэж, зөвхөн нэр нь солигдох төдийгөөр хязгаарлаж байгаа бол “нэмэгдэхүүний байрыг солиход нийлбэрийн чанар өөрчлөгдөхгүй” гэдэг шиг болох биз. Ерөнхий сайд тоо, физикийн мэргэжилтэй юм чинь тооцолгүй яав гэж. Ямар ч гэсэн мөрийн хөтөлбөрөө батлуулахын зэрэгцээ засгаа түргэн эмхлээд авахгүй бол “ өвөл хаяанд ирлээ" дээ.
Удахгүй орон нутгийн сонгууль гээд бужигнаад унана. Намын дарга, Ерөнхий сайд болон сайдууд оролцохоос аргагүй болно. “Их барьсан ч өмхий, бага барьсан ч өмхий” гэдэг шиг дангаараа асуудлаа шийдээд, халаа солиогоо хурдхан дуусгаад “суудпаа олох"-гүй бол ард олон гүйе ч гэсэн газар олдохгүй л байна шүү. Ер нь хүмүүсийн дунд “энэ ардчиллынхан ингээд итгэл өгч болдоггүй улс” гэх маягийн үгс цухалзаад эхэлчихэж.
Ноён хутагт Данзан Равжаагийн “Ертөнц авгайн жам хэмээх оршив” гэж нэг шүлэг байдаг даа. “...Бурхан бүгд дээш татавч, Болсонгүй ертөнц. Бух толгойт эрлэг зүхэвч, Хаширдаггүй ертөнц. Буянт мөрийн эрдэмтэйг нь мэдэвч, Дурладаггүй ертөнц. Буруу онолт ертөнцтэй, Аяндаа ханилуулдаг ертөнц “ гэсэн буй. Бодмоор л юм билээ. Засгийн газрын зуу хоногийг тоолж эхлэх цаг болоогүй байна даа хэмээн тайвширч болохгүй нь. Ингэсээр байтал нөгөө “Майяагийн тоолол дуусах 12 дугаар сарын 26 болчихвол" яана.
Олхонууд ШААБАР