logo
Н.Цэвэгням монголчууддаа буянтай үйлс бүтээв

Н.Цэвэгням монголчууддаа буянтай үйлс бүтээв

2012/09/19
Японы анагаах ухааны "Токүшюкай"  нийгэмлэгийн тэргүүн Т.Токүда Кёкүтэнхогийн хүсэлтээр есдүгээр сарын 11-нд Налайх дүүргийн эмнэлэгт бөөрний цус шүүгч аппарат тавыг бэлэглэн, Монголын эмч, техникч тус бүр нэг, хоёр сувилагчийг урьж дадлага хийлгэх юм. Тус нийгэмлэг Монгол Улсад  орчин үеийн тоног төхөөрөмж бүхий 500 ортой эмнэлэг барихаар бэлтгэл ажилдаа оржээ. Мөн Налайх дүүргийн эмнэлэгт түргэн тусламжийн хоёр машин бэлэглэхээр Монгол руу илгээжээ.
     2009 оны наймдугаар сард Цэвэгнямын аав Нямжав нь бөөрний дутагдалд ороход Налайх хотын эмнэлэгт шаардлагатай багаж хэрэгсэлгүй байснаас аав нь ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн. Тэр үед Кёкүтэнхо "Хэрэв тухайн үед эмнэлэгт аппарат хэрэгсэл байсан бол аав минь амьд байж болох байлаа. Над шиг ийм зовлон үзэх хүний тоо нэг, хоёроор ч болтугай багасаасай гэсэндээ Налайхын эмнэлэгт заавал бөөрний аппарат бэлэглэнэ" хэмээн андгайлсан нь ийнхүү биелэсэнд тун баяртай байгаа ажээ.
     Дашрамд сонирхуулахад, Японы мэргэжлийн сумо бөхийн дээд зиндааны хамгийн ахмад бөх, 38 настай Кёкүтэнхо Н.Цэвэгням Аки башёгийн эхний есөн өдөр дараалан ялалт байгуулж дахин шинэ амжилтын эзэн болоод байна.
     Тэрбээр мэргэжлийн сумо бөхийн дэвжээнд 20 жил барилдахдаа анх удаагаа эхний есөн өдөр дараалан давж, ялалтын нийт тоо 812 боллоо. Одоо Н.Цэвэгням ганц даваа авахад л түүхэнд ялалтынхаа тоогоор долдугаарт, гадаад бөхчүүдийн дунд нэгдүгээр байрт бичигдэнэ. Кёкүтэнхо сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа, намрын тэмцээнд дээд амжилтыг тогтооно гэдгээ амласан бөгөөд энэ амжилтын нууц нь эх орон, үргэлж дэмждэг ард түмний минь тус дэм гэдгийг хэлж, ачийг нь хариулахын төлөө зүтгэнэ хэмээн хэлсэн юм.
 Д.Өлзий 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш