Токио хотын Кокүгикан ордонд Аки башегийн ёс дэх өдөр Их аварга М.Даваажаргал Аминишикитэй, Харумафүжи Д.Бямбадорж Тоёоношиматай, Кёкүтэнхо Цэвэгням Вакакоютай барилдаж тэд өрсөлдөгчдөө давж есөн даваатай боллоо.
Энэ удаагийн башёд гэмтлийн улмаас гурван озэки цолтон тэмцээнийг дундаас нь орхисноор хүчтэй өрсөлдөгчдийн тоо цөөрсөн гэх шалтгаанаар Харүмафүжи Д.Бямбадоржийн Их аварга цолонд хүрэх шалгуурыг нь дахин ахиулж заавал 14 давах даалгавар өгсөн байна.
Сумогийн холбооны Ёкозүнагийн асуудал эрхэлсэн хорооны тэргүүн Цүрүта, тэмцээний тав дахь өдөр Харумафүжиг, комүсүби Точиношинтэй барилдахдаа зүүн зайлан ялсныг нь шүүмжилж "Түрүүлэхэд хэцүү л юм. Сайн барилдаж байгаа ч нэг л биш. Дахиж мөргөлдөлгүй зайлах юм бол Их аварга цол авах аргагүй болно. Яллаа гэж баярлаад байх биш, мөргөлдөөд дайрч ялах хэрэгтэй. Гурван озэки гэмтчихсэн болохоор заавал түрүүлэх шаардлага тавина. Гэхдээ дор хаяж 14 юм уу 15 ялж байж ёкозүна болох ёстой" хэмээн анхааруулсан байна. Гурван арслан бэртэн, тэмцээнийг дундаас нь орхисон тул холбооны ерөнхийлөгч Китаноүми бөхийн хорхойтнуудаас уучлал хүссэн юм. Тэрбээр "Озэки гэдэг сумогийн холбооны нүүр царай байх ёстой. Гэтэл тэд гэмтэж барилдах бололцоогүй боллоо. Бэлтгэлээ сайн базааж, гэмтэхгүй байх нь тэдний үүрэг" гэлээ.
Д.Өлзий