logo
Японы компаниуд Хятадад үйлдвэрлэлээ зогсоож байна

Японы компаниуд Хятадад үйлдвэрлэлээ зогсоож байна

2012/09/19
Цахилгаан бараа үйлдвэрлэгч "Panasonic" компанийн хоёр үйлдвэр Японыг эсэргүүцсэн хөдөлгөөнд оролцогчид халдлагад өртсөний дараа ажлаа зогсоожээ. Хятадын Циндао боомт хот дахь тус компанийн үйлдвэр энэ сарын 18 хүртэл ажиллахгүй гэнэ. Тус корпораци ойрын хоёр хоногийн хугацаанд Хятад дахь нөхцөл байдлыг ажиглах бөгөөд дараа нь шийдвэрээ гаргана гэж "Panasonic" компанийн төлөөлөгч Би-би-си агентлагт ярьсан байна. Түүнчлэн оптикийн техник үйлдвэрлэгч "Canon" компани мөн 3 үйлдвэрийнхээ угсралтын ажлыг өнөөдрийг хүртэл зогсоосон байна. Өнгөрсөн амралтын өдрүүдэд Японы олон үйлдвэрийн газар халдлага дайралтад өртжээ. Энэ сарын эхээр Япон улс Дорнод Хятадын тэнгис дэх маргаантай гурван арлыг япон эздээс нь худалдан авахаар тохиролцсон явдал Японы эсрэг хөдөлгөөн улам газар авахад хүргэсэн юм.
Даваа гарагт Хятадын эрх баригчид япон иргэд болон тэдний өмч хөрөнгийг хамгаалахаа амласан бөгөөд Японы эсрэг хөдөлгөөнд оролцогчдыг "сахилга хүмүүжилтэй, ухаалаг байж хууль зөрчихгүй" байхыг уриалсан байна. Тэгсэн хэдий ч БНХАУ-ын Гадаад хэргийн яамны төлөөлөгч мэдэгдэхдээ "маргаантай арлуудын талаарх байр сууриа Япон улс өөрчлөх эсэхээс үйл явдлын цаашдын өрнөл хамаарна" гэжээ.
С.Амар

 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш