Лалын шашны эсрэг киног зохиогч нь урьд нь шийтгэгдэж байсан залилан мэхлэгч этгээд аж. "Гэм зэмгүй лалын шашинтнууд" киноноос үүдэлтэй үймээн хоёр дахь долоо хоногтоо үргэлжилсээр байна. Дэлхийн олон арван хотод лалын шашныг гутаан доромжилсон энэ киног бүтээгчдийг цаазлахыг шаардсаар. Гутаан доромжилсон энэ киног эсэргүүцсэн хөдөлгөөн нь бараг тэр дороо Америкийг эсэргүүцсэн, Израилийг эсэргүүцсэн өнгө аястай болсон хэдий ч уг киног бүтээхэд АНУ ч, Израиль ч ямар ч холбоогүй аж. "Гэм зэмгүй лалын шашинтнууд" кино нь хуримтлагдаад байсан үзэн ядалт дахин дэгдэх шалтаг л болжээ. Лалын шашинт орнууд дахь эрс хатуу байр суурьтай хүмүүс Америкийн элчин сайдын яамд руу довтолж, америкийн төрийн далбааг шатаах болов.
Ливийн босогчдын нийслэл нь болж байсан Бенгази хотод есдүгээр сарын 11-нд Америкийн элчин сайдын яам руу гранатомётоор буудсанаас 4 хүн амь эрсэдсэн билээ. Орон нутгийн эрх баригчид Мали, Алжир зэрэг гадаад улсын ард иргэд энэ халдлагыг үйлдсэн гэж нотолж байгаа аж.
Түүнчлэн Энэтхэг, Йемен, Египет, Судан, Тунис дахь АНУ-ын ЭСЯ-д довтолгоонд өртлөө. Каир, Тунис, Хартум дахь дипломат төлөөлөгчийн газрынхаа ажилтнуудын ихэнх хэсгийг татан авах шийдвэрийг Вашингтон гаргасан аж. Бусад хотуудад ч эмх замбараагүй байдал дэгдэж, олон мянган хүн оролцсон жагсаал цуглаан болж байна. Цагдаа болон аюулгүй байдлыг хангах албаныхантай мөргөлдсөний улмаас хэдэн арван хүн бэртэж хохирчээ. Мөн Европын хэд хэдэн хотод жагсаал болсон байна.
Эсэргүүцлийн хөдөлгөөний эрч буурах төлөв харагдахгүй л байна. Лалын шашинт улсуудын удирдагчид ч гэсэн эсэргүүцлийн эрчийг бууруулахыг төдийлөн хүсэхгүй байгаа бололтой. Хамгийн сүүлд "Хезболла" хөдөлгөөний удирдагч шейх Хасан Насралла даваа гарагт шилжих шөнө "Бошго үзүүлэгч Мухаммедыг доромжилж буй явдлыг дуугүй хараад өнгөрөөхийг хүсдэггүй дагагчид түүнд бий шүү" гэдгийг харуулахын тулд Ливанд эсэргүүцлийн долоо хоног зохиохыг уриалжээ.
Насраллагийн бодлоор бол "Гэм зэмгүй лалын шашинтнууд" лалын шашныг түрэмгий шашин, бошго үзүүлэгч Мухаммедийг завхарсан амьдралтай, бага насны хүүхэдтэй ужиг цэнгэл үйлдэгч хэмээн харуулсан нь Салман Рушдигийн "Шулмын шүлгүүд" болон 2005 онд Скандинавын орнуудын сонинд нийтлэгдсэн Мухаммедийг доромжилсон шог зургуудаас ч давж халин урьд өмнө гарч байгаагүй илэрхий доромжлол боллоо хэмээн үзэж байна.
Уг киног бүтээгч Сэм Бэссил нь (эсвэл Бейсил) Израилаас ирсэн кино найруулагч бөгөөд киногоо бүтээхийн тулд "еврейн буян үйлдэгчдээс" 5 сая доллар авсан гэх зэргээр анхандаа бичиж байв. Гэтэл тун удалгүй Израил улсад тийм нэртэй хүн огтоос байхгүй болох нь тогтоогджээ. Энэ киноны продюссер болох Накула Бэссли Накула гэгч нь Египетээс гаралтай христийн шашны коптын урсгалыг баримтлагч бололтой. Америкийн эрх баригчид Сэм Бэссил болон Накула Бэссли Накула гэдэг нь нэг хүн болохыг тун удалгүй тогтоосон байна.
Накула нь бензин түгээгүүр ажиллуулдаг жижигхэн бизнесмэн бөгөөд урьд нь бусдын нэрийг зээлдсэний учир АНУ-д 21 сар шоронд хоригдох ял хүлээж байсан этгээд аж. Ингээд жил шахам шоронд суусныхаа дараа цаашид хэзээ ч хэн нэгний нэр болоод нууц нэрийг ашиглахгүй гэж ам тангараг өгөн байж хугацаанаасаа өмнө суллагдсан нэгэн гэнэ. Гэвч тэрбээр амласнаасаа ухарч, уг киног бүтээхэд оролцсон хүмүүсийн ярьж буйгаар бол өөрийгөө нэг бол Израилийн иргэн Бэссил эсвэл Египетийн Накулу хэмээн танилцуулж байв. Мөн кино бүтээхэд шаардлагатай мөнгөө еврейчүүдээс бус харин Александр хотын египет хүмүүсээс авсан гэж хэлж байжээ.
Ажил хэргийн зарим түншдээ тэрбээр өөрийнхөө төслийн зорилгоо ярьсан байж болох юм. Гэвч ихэнх оролцогчид юуны өмнө жүжигчид, найруулагч нарыг хууран мэхлэх замаар кинондоо тоглуулсан гэнэ. Кино дэлгэцнээ гарсны дараа кинонд оролцсон 79 хүн хамтарсан албан захидалд 2011 онд тэд ядуухан төсөвтэй, "Цөлийн дайчин" гэдэг адал явдалт кинонд тоглосон бөгөөд кино зохиолд нь бошго үзүүлэгч Мухаммедийн тухай нэг ч үг байгаагүй тухай өгүүлсэн байна. Нэгэн жүжигчин эмэгтэй киноны баатрууд нь Жорж, Хиллари гэх зэрэг нэртэй байсан бөгөөд хожим нь тэднийг Мухамед болон түүний эхнэр Хадижа болгон хувиргасан байсан гэжээ. Кинонд дуу оруулахдаа жүжигчдээр тус тусад нь энэ тэр үгсийг, тухайлбал, лалын бошго үзүүлэгчийн нэрийг хэлүүлсэн аж. Харин дараа нь анхны кино зохиолд огт байгаагүй текстийг эдгээр тус тусдаа үгсээс эвлүүлжээ.
"Цөлийн дайчин" кино нь продюсерын санаагаар ямар агуулгатай кино болохыг найруулагч 65 настай Алан Робертс ч мэдээгүй аж. Тэрбээр эротик голдуу кино найруулдаг хүн юм. Түүний хамгийн алдартай бүтээл нь "Хөгжилтэй янхан Холливуд руу явж байна" болон 90-ээд онд Орост хит болж байсан "Каратэчин цагдаа" юм байна.
Америкийн эрх баригчид АНУ-ын эрх ашигт үлэмжхэн хохирол учруулсан Накулу Бэссли Накулуг баривчлан ярилцсаныхаа дараа суллан тавьжээ. Суллагдсан болзлоо зөрчсөн хэмээн тулгаж энэхүү зальжин продюсерыг буруутгаж болох ч үүнийг нь бас нотлох шаардлагатай болжээ.
Есдүгээр сарын 17-нд ОХУ-ын Ерөнхий прокурорын газар "Гэм зэмгүй лалын шашинтнууд" киног экстремист кино мөн болохыг хүлээн зөвшөөрсөн байна. Прокурорын шалгалтын дүнг шүүхэд шилжүүлсэн бөгөөд Накулагийн киног Орост гаргахын хориглосон шийдвэр ойрын үед гарах бололтой.
С.Амар