Оросын “Союз” сансрын хөлгийн гурван гишүүнтэй баг өчигдөр эх дэлхийдээ эргэн ирлээ. Оросын Геннадий Падалка, Сергей Ревин нар болон Америкийн Жосеф Акаба нарын сансрын нисэгчид Олон улсын сансрын станцад 123 өдрийг өнгөрөөсний эцэст Казахстанд газардсан юм. Тавдугаар сард хөөрсөн гурван хүнтэй өөр баг Олон улсын сансрын станц дээр үлдсэн бөгөөд дараагийн гурван гишүүн Казахстанаас хөөрч тэдэнтэй нэгдэх аж.