logo
“Торонто” кино наадам шилдгүүдээ шалгаруулав

“Торонто” кино наадам шилдгүүдээ шалгаруулав

2012/09/19
 Дэлхийн кино ертөнцийн шилдгүүд өөрсдийн уран бүтээлээ сойдог томоохон кино наадмын нэг “Торонто” олон улсын кино наадам өнгөрсөн долоо хоногт болж, шилдгүүдээ шалгаруулсан байна. Уг наадамд найруулагч Девид Русселийн энэ сарын 8-нд нээлтээ хийн, дэлгэцнээ гарч эхэлсэн “Silver Linings Playbook” кино “Toronto” олон улсын кино наадмын “Шилдгийн шилдэг” шагналыг хүртжээ. Русселийн шилдэг шагналыг хүртсэн энэхүү кинонд жүжигчин Женифер Лауренс, Роберт Ди Ниро, Жаки Веавер нар гол дүрд нь тоглосон аж. Харин кино наадмын “Шилдэг” эрэгтэй жүжигчний шагналыг жүжигчин Бэн Аффлек хүртсэн байна. Найруулагч Девид Руссел “Silver Linings Playbook” киногоо Матью Кьюкийн романаас сэдэвлэн бүтээсэн хэмээн “Skype” сэтгүүлд ярилцлага өгчээ. Түүнчлэн тэрбээр миний кино бол хүмүүсийн тухай тэр дундаа тэдний оюун ухаан, зан чанар, аливаа үйлдэл нь байнга хувьсан өөрчлөгдөж байдаг тухай өгүүлсэн хэмээн ярьжээ. Торонтогийн “Шилдэг” эмэгтэй жүжигчний шагналыг Жениффер Лауренсс хүртсэн байна. Түүнчлэн энэ жилийн Торонто кино наадамд найруулагч Мартин Донаф, Колин Паррель, нарын сэтгэцийн эмгэгийн талаар өгүүлэх кинонууд шилдгийн шилдэг төрөлд нэр дэвшин өрсөлджээ. Харин кино наадмын “Midnight Madness Award”-ыг жүжигчин Кристофер Уолкен болон Вуди Харрельсон нар хүртсэн байна. Харин “Шилдгийн шилдэг” баримтат киногоор найруулагч Жейрэд Летогийн “Bartholomew Cubbins" Artifact” кино шалгарчээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш