Ардын Уран зохиолч Б.Лхагвасүрэн гуайн 1982 онд гаргасан “Уянгын тойрог” номондоо оруулсан “Хүүдээ уншсан шүлэг”-ийн
Аав нь хүүгээ согтуу явахыг үзлээ
Азгүй хүнээ би...
Аманд багтдаг байсан тэр хөөрхөн хөл нь
Агуу орчлонг олж ядан тэнчигнэнэ... гэх мөрүүд өөрийн эрхгүй санаанд буумаар үйл явдлыг урд шөнө үзэв. Шөнийн 01,45 цагийн орчим сүрхий чанга орилох, хашгирч, хараах чимээ гарч, гүн нойрноосоо ханз татагдан сэрлээ. Юу болсныг ухаарах сөхөөхгүй, нойрмог нүдээ нухлан байж цонхоор хартал хоёр эр, хоёр эм хоорондоо сүрхий маргаж, нэгийгээ төхөөрөх шахам зодолдож, айхтар юм болж байх юм. Сайтар анзаараад байх нь ээ нэг нь нөгөөгөө арай илүү цохиж авсан бололтой, хохирсон гэж өөрийгөө тоосон нь улайран эр эмийг ялгалгүй дайсагнаж байна. Хоёр согтуу хоёул цээж нүцгэн харагдах нь согтолтын зэрэг өндөртэйг илтгэнэ. Автомашины зогсоол учраас хүний өөрийн нийлсэн үнэтэй цайтай машин тэрэг гэмтээж өрөнд орох вий гэсэн шүү юм бодоод харж байтал хэсэг зодолдож, маргаж байгаад тал нь орхиж явснаар өндөрлөв. Нэгэнт нойр сэргэсэн болохоор зурагт хараад хэвтэж байтал өнөөх илүү “хохирсон” согтуу эр дахин орь дуу тавьж цочоов. Энэ удаад яах аргагүй машины цонх шилийг балбаад байгаа нь гарч буй чимээнээс ялгагдах тул өөрийн эрхгүй цонхоор харлаа. Гэтэл согтуу эр хаяад явсан найзыгаа орон гэрт нь очиж байгаад хариугаа авч, үргэлжлүүлэн алалцах хүсэлтэйгээ зарлан орилж, өнөөх рүүгээ утсаар залгаж “гэрийнхээ хаягийг зааж өгөхгүй бол машиныг чинь дэлбэлнэ, шатаана” хэмээн цамнаж, чулуу аван цонхыг нь цохиж гарав. Архины ааг нь ам, тархинд нь орсон болохоос биш гарын бядгүй тэрээр нэлээд удаан нүдэж байж цонхыг нь хагалж чадав. Хамгийн харамсалтай нь дахин агсан тавиж, машины цонх хагалахаар гарч ирэхдээ дөрөв юмуу таван настай гэмээр бяцхан хүүгээ дагуулан гарч иржээ. Хүү их цовоо сэргэлэн, дориун дуу шуутай, басхүү аавдаа их хайртай бололтой юм. Аавыгаа агсан тавьж, айл амьтан үймүүлж, улмаар машины цонх хагалахаар ноцолдож байхад, хүү аавдаа туслан том чулуу зөөж өгч, өөрөө бас нэг чулуу авчихаад аавтайгаа зэрэгцээд л нүдэж балбаж гарав. Ааваасаа “аав аа чиний чулуу хагалж чадахгүй байна. Би өөр чулуу олоод ирье” гээд хар хурдаараа чавхдаж байгаа харагдана. Энэ хооронд согтуу аав орилсоор, заналхийлсээр балбасаар л. Янз нь тэр хавийн бүх айл амьтан тавгүйрхээд сэрчихсэн бололтой, энд тэнд телевизорын ёлтгор гэрлүүд нэмэгдэж байлаа. Өнөөх хүү нэгэн том чулууг дааж ядан аавдаа авчирч өгөөд “Энүүгээр хагал аав аа” гэж байна. Аав ч ёсоор болгож, машины цонх бут үсэрч, бяцхан хүү баярлан, дэвхцэж “миний аав мундаг, муу машиных нь цонхыг хагалаад хаясан, гоё доо” гэж байна. Согтуу эр утсаар хашгирч “Би машиныг чинь одоо үгүй хийлээ шүү муу П... чи муу яах юм. Миний үр хүүхдийг дэндүү доромжилдог хэн бэ та нар” гэж байх юм. Төд удалгүй хөдөлгөөнт эргүүлийн хоёр ч машин давхин ирлээ. Нөгөө зодолдчихоод хаяад явсан эр эм, агсан тавигчийн эхнэр бололтой бас нэг эмэгтэй гээд анхны зодоон, маргааныг эхлүүлсэн баг бүрдэв. Согтуу эр агсагансаар, эмэгтэйчүүд нь “наад согтуугаа аваад яваач, бид нар дуудлага өгсөн та нар баривчлах ёстой биз дээ. Хамаг машин эвдчихлээ” хэмээн цамнаж байна. Өнөөх сэргэлэн хүү аавыгаа өмөөрөн уйлж, гурвалжин дөрвөлжин хэрүүл, зодоон хөөцөлдөөн болов. Цагдаа нар арайхийн согтуу залууг бариад автал нөгөөх нь “Би тэр эрүүлжүүлэх, цагдаа дээр нь дөрөв очсон, тав очиход яадаг юм. Би хүүгээ тэврээд өөрөө очно. Эхлээд энэ муусайн П... нартай тооцоо бодно” гэж арсалдахад хүү нь аавыгаа өгөхгүй хэмээн уйлж, цагдаа руу “Аавыг маань тавиач муу П...” гэж байна. Иймэрхүү үйл явдал хэсэг өрнөсөөр хүчрэхгүйгээ мэдсэн цагдаа нар нэмэлт хүч дуудаж байж асуудлыг намжаалаа. Ингээд жүжиг дууссангүй. Хоёр эмэгтэй, бяцхан агсан тавигч гурав хагархай цонхтой машиныхаа хажууд үлдэв. Нэг нь хүүг тэвэрч нөгөө нь машины хагарсан шилийг унагаан, тэрхүү зогсоолоор нэг шидэлж байна. Тэгснээ хагараагүй үлдсэн цонхоо зүлгэж, арчиж гарлаа. Шөнийн 02,40 цагийн үед шүү дээ ер нь бол. Тэгснээ нэг нь машин доторх дэл сул юмнуудаа хамж аваад, хүүг тэврээд хажуугийн байр руу ороод таг болов. Харин нэг нь машинаа тойрон алхаж байснаа бороо оронгуут арын хаалгыг онгойлгон орж суугаад нам болов. Хэн нэгэн рүү утас цохиж, тусламж гуйсан бололтой, түүнийгээ ирэх хүртэл машинаа манангаа хүлээхээр шийдсэн нь тэр байх. Шөнийн 03 цагт эмгэнэлт драм үзсэн хавь ойрын оршин суугчид амарцгааж байгаа бололтой, телевизоруудын бүдэг гэрэл цөөрсөөр алга болов. Өгүүлэгч миний бие өглөө ажилтай тул түр ч болов давсанд явахаар хэвтсэн ч ахиц гарсангүй. Согтуу эрийн бяцхан хүү нүдэнд үзэгдээд элдвийг хөрвөөсөөр өглөө болголоо. Өнгөрсөн шөнийн паян нэг иймэрхүү.
Энэхүү бичиглэлийн эхэнд дурдсан уйтай, үнэн үгтэй шүлгийн мөр энэ удаад тас эсрэгээрээ биеллээ олсныг эрэгцүүлэв.
Аав нь хүүдээ агсан тавихыг заалаа, зүгээр ч нэг заасангүй, бодитоор биечлэн үзүүлж зааж өгөв. Балчир хүүхэд юм бүхнийг түргэн сурдаг хойно, ааваасаа ч илүү агсарч чадаж байхыг харлаа. Хар нялхаасаа томчуудын хэрүүл зодооныг өнгөтөөр харж, өөрөө биечлэн дуурайж, дургүй хүргэсэн хүнээ зодож, бас эд юмст уураа гаргаж болдог гэдгийг тархиндаа гүнээ суулгаж авч байна. Ирээдүйд тэр хүүхэд лав л сайн хүн болохоор шинжгүй. Манай нийгэм ийм маягаар ирээдүйгээ бэлдэж байна.
Монгол хүн гэдэг ихээхэн сонин сэтгэхүйтэй байх юм. Хүүдээ хайртай, хүүгийнхээ төлөө үхэхэд бэлэн аав нь хүмүүжилд нь өөрөө ямар сөргөөр нөлөөлж байгаа ухаарах шинж огт алга. Харин ч хүүгээ чулуу аваад машины шил хагалж байхад мундаг хэмээн дэмжиж, өхөөрдөж, улам хурцалж байна. Гэтэл тэр хүүхэд аав нь мундаг гэж хэлсэн болохоор үргэлж мундаг болохыг хүсч өнөөх авирыг давтан үйлддэг болно. Чихрээ хувааж идээгүй найзынхаа аавын машиныг чулуу шидээд хонзонгоо тайлчихна гээд тоочоод байвал барамгүй. Хүүхдийнхээ хүмүүжилд сөргөөр нөлөөлсөн эцэг эхэд оногдуулдаг ял гэж үгүй. Үнэндээ нийгэмд гологдол бүтээгдэхүүн нийлүүлснийхээ төлөө хариуцлага хүлээдэг байх ёстой л байх.
Түүнчлэн шөнөжин айл хөршийнхнийгөө амраахгүй орилж, бархирч байхдаа ер санаа зовохгүй байгаа эхнэр нөхөр хослон агсан тавигчид. Өөрсдөө бол ийм зүйлийг хажуунаас нь харсан бол цонхоо хаагаад, чихээ таглаад, муу хэлээд сууж байгаа шүү дээ. Гэтэл өөрөө л болж байвал өрөөлийг зовоох, эрх ашгийг нь зөрчих бол юу ч биш аж.
Хүний амь нас, эрүүл мэнд, үр хүүхдийн сайн сайхнаас илүү машин тэрэг, эд хогшил үнэтэй болчихож, одоо цагт. Ардчилсан нийгмийн нэг сөрөг тал нь юмуу бид ардчиллыг гуйвуулсан юмуу. Эсвэл насаараа юм үзээгүйн хар гай байдаг юм болов уу бүү мэд ээ. Шөнийн гурван цагт зодолдож, нэгийгээ алчих шахахдаа цагдаа сэргийлэх дуудаагүй хэрнээ машины цонх хагалангуут дуудаад бөөн сүйд болж байна. Цонх нь хагарчихаад байхад арынх нь шилийг арчаад зогсож байгааг харах хошин ч юм шиг. Тэр бүү хэл шөнө дөлөөр ганцаараа хагархай шилтэй машинд сууж үлдэж буй эмэгтэй бүр эмгэнэлтэй. Хэн нэгэн нь ирээд дээрэлхвэл яана, өдөж хоргоовол яах билээ. Муу юм болохыг алийг тэр гэх вэ дээ. Гэтэл өөрийн биеийг гаргуунд хаяад эвдэрхий машиныг манаад сууж байх юм.
Нөгөө талаар цагдаа нарын чадавх, хүнтэй харьцах харьцаа, ажил байдлын нөхцөл гээд үнэхээр юм юм бодохоор аж. Амь хайрлахгүй агсарч байгаа араатан шиг хүн рүү гавнаас өөр зэвсэггүй очиж байна. Шаазгай шиг орилолдох авгай нартаа ам хэлээрээ тулж байна, амь насанд нь лав баталгаа алга. Яршиг түвэгтэй нөхцлөөсөө ч болдог юмуу цагдаа нарын харьцаа, хандалт бол авах юм алга. Эгээ л араатантайгаа адил араатан болох маягтай. Бид өөрсдөө нэг нэгнээ ийм байдалд оруулаад байдаг бололтой юм гэх бодол хэрүүл хийх авгай нартай харьцаж байгааг нь хараад төрсөн.
Харин агсан тавигч залуус бол эрүүл саруул, хөл, гар, мөр бүтэн, тарган цатгалан харагдах юм билээ. Араатан шиг авирыг хаанаас сурсан юм гэмээр. Ажилтай орлогтой бол хаанаас архи ууж агсан тавьж, нийгмийн хог шаар болох билээ гэж бид ярьцгаадаг. Гэтэл үнэн чанартаа араатан шиг аашилж байгаа залуус чинь үнэтэй машин унаж, брэндийн хувцас өмсөж, чанартай архи уудаг юм байна. Тэгэхээр орлоготой, ажилтай байж таарах нь. Орчиндоо цогцсоор тийм авиртай болдог юмуу хаашаа ч юм.
Монгол хүний ухамсар, оюуны боловсрол, ёс суртахууны доройтлыг илааршуулахгүйгээр орлоготой байсан ч орлогогүй байсан ч архиа ууна, агсан тавина, авгайгаа зодно, нэгнээ гэмтээнэ, үр хүүхдэдээ үзэшгүй муухайг үлгэрлэсээр л байх юм байна. Бид малаа дагаж мал болдог, дуртай чигтээ гараад давхидаг, дураараа дургидаг зуршлуудаасаа салж, хүнээ хөгжүүлэхгүйгээр шууд, шууд бус ардчилал, эрүүл нийгэм, үсрэнгүй хөгжил, шинэчлэл яриад утгагүй юм шиг санагдав. Хувь хүний арчаанаас хамаарна энэ тэр гээд санал нийлэхгүй хүн гарах ч хувь хүнийг нийгэм л төлөвшүүлдэг баймаар.
Ямар ч байсан урд шөнө “Аав нь балчир хүүдээ агсан тавихыг заахыг үзлээ. Аавынх нь хөл агуу орчлонг олж ядан тэнчигнэх хэрнээ “ална” гэж орилохыг дэмжих хүүг харлаа. Архины татвар нэмээд, үнэ нь өсчихөөд байхад авч уугаад, асуудал үүсгэгчид олширч, бүр залуужиж байна, цаана чинь.
Э.Болор