Хойд хөршийн нийслэлд болсон эсэргүүцлийн жагсаалд олон арван мянган хүн оролцжээ. Жагсагчид одоогийн ерөнхийлөгч Владимир Путиныг эсэргүүцэж байгаагаа илэрхийлсэн байна. Оросын сөрөг хүчнийхэн өнгөрөгч 12-р сард болсон парламентын сонгуулийг эрх баригч нам луйвардсан гэж үзэж байгаа юм. Жагсагчид "Пусси Райот" панк хамтлагийн гурван гишүүнийг шоронгоос суллахыг мөн шаарджээ.
Ерөнхийлөгч Путин жагсаал цуглааны тухай хуулийг зөрчсөн хүмүүст оногдуулах торгуулийг нэмэгдүүлэх заалт бүхий хуулийг гурван сарын өмнө баталсан. Гэхдээ өнгөрөгч бямба гаригт болсон жагсаалыг зохион байгуулагчид зөвшөөрөл авсан байна. Жагсаалын үеэр олон мянган цагдаа хамгаалалтанд гарчээ. Москва хотод жагссан иргэд "Путингүй Орос Орон", "Улс төрийн хоригдлуудыг сулла" хэмээн хашгирч байжээ.
Сөрөг хүчний удирдагч Алексей Навальный цугласан хүмүүст хандан эрх чөлөөнийхөө төлөө тэмцэхийг уриалсан байна. Харин Борси Немцов ерөнхийлөгч Путин болон түүний намын Орос орныг удирдаж байгаа арга барилыг эсэргүүцэж буй хүн олон байгааг хэлжээ.
Путин гурав дахь удаагаа ерөнхийлөгчөөр сонгогдсоноосоо хойш сөрөг хүчнийхний эсрэг хатуу байр суурь баримталсаар байгаа юм. Тэрээр жагсаал цуглааны тухай хуулийг зөрчсөн хүмүүст ногдуулах торгуулийг нэмэгдүүлэх заалт бүхий хуулийн төслийг өнгөрөгч зургадугаар сард баталсан. Энэ хуульд зааснаар хууль бус жагсаал цуглаанд оролцсон, эсвэл жагсаалын үеэр өмч хөрөнгө эвдлэн сүйтгэсэн хүнд 10,000 долларын торгууль ногдуулах аж.
Москва хотод болсон жагсаалын үеэр цагдаа нар сөрөг хүчний удирдагч Сергей Удалцов болон бусад хүмүүсийг баривчилсан байна. Учир нь эдгээр хүмүүс жагсаалыг 10 цагт тараах тушаалыг биелүүлэхээс татгалзжээ.
Э.АМАР