Улаанбаатар хотод автозамын хөдөлгөөнийг хянах зорилгоор камер суурилуулснаас хойш ослын тоо буурч, жолооч нар дүрэм зөрчих нь тодорхой хэмжээгээр багассан. Тэгвэл Аргентины нэгэн хотод хэрэгжүүлэх гэж байгаа төслийн хүрээнд эцэг эхчүүд хяналтын камерын тусламжтайгаар хүүхдээ оройн цагаар хаана юу хийж явааг нь мэдэж, болзошгүй гэмт хэргээс урьдчилан сэргийлэх боломжтой болжээ.
Аргентины Ла-Плата хотод хяналтын төвүүдийг байгуулснаар эцэг эхчүүд орой үдэш гадуур гарсан өсвөр насны хүүхдүүдээ хаана юу хийж байгааг мэдэх боломжтой болжээ. 2004 онд нэгэн шөнийн клубт галт гарч, 194 хүн амиа алдсан явдлыг Аргентинчууд одоог болтол мартаагүй байна. Ла-Плата хотын захиргааны зөвлөлийн гишүүн Хосе Артеага олон нийтийн газарт байрлуулсан хяналтын камерын системийг ашиглахыг эцэг эхчүүдэд зөвшөөрөх саналыг дэвшүүлсэн төслийг боловсруулжээ. Хэрэв түүний төсөл батлагдвал эцэг эхчүүд Ла Плата хотын хяналтын камерын удирдлагын төвд ирж хүүхдүүдээ "тандах" боломжтой болно.
Артеагагийн хэлснээр эцэг эхчүүд хяналтын төвд бүртгүүлснээр хотын хаа сайгүй байрлах баар, шөнийн цэнгээний газруудын орц гарцыг камераар хянаж болох аж. Тэрээр ярихдаа "Та бүртгүүлээд бүх мэдээллээ өгсний дараа дуртай газрынхаа дүрсийг харж болно. Жишээ нь эцэг эхчүүд хүүхдийнхээ байж болох газарт юу болж байгааг шууд харж болно" гэжээ.
Маргаантай байгаа төсөл одоогоор туршилтын шатандаа явж байгаа бөгөөд сайн дураараа хандсан эцэг эхчүүд хүүхдүүдийнх нь байнга ордог баар, шөнийн клубууд болон бусад газруудад очиж, хяналт тавьж байгаа юм байна.
Буэнос Айрес хотоос 48 км зайд орших Ла Плата хотод сүүлийн жилүүдэд залуучууд гэмт хэрэгт холбогдох нь ихээр нэмэгдсэн байна. Тиймээс төслийг санаачлагчид шөнийн цагаар үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудын ойролцоох хяналтын камерын тоог нэмэгдүүлэхээр зорьж байгаа юм.
Хосе Артеагагийн хэлснээр түүний санаачилсан төслийг зургаан долоо хоногийн хугацаанд турших бөгөөд үүний дараа хотын зөвлөл албан ёсоор батлах эсэхээ шийдэх юм байна. Туршилтын хугацаанд сайн дурынхан шөнийн цэнгээний газруудаар явж хяналт тавих ажлаа үргэлжлүүлнэ. Тэдний хэлж байгаагаар төслийн гол зорилго нь болзошгүй гэмт хэргээс сэргийлэхэд оршиж байгаа ажээ. Төслийг албан ёсоор хэрэгжүүлж эхлэхийг хүлээж байгаа эцэг ямар газруудад хяналт тавихаа төлөвлөхийн тулд олон нийтийн харилцааны вэбсайтуудыг ч ашиглаж байгаа юм байна.
Э.АМАР