Японы мэргэжлийн сумо бөхийн Макүүчи буюу дээд зиндааны есдүгээр сарын 10 дахь өдрийн барилдаанд озэки Харумафүжи Д.Бямбадорж энэ өдрийн учраа болох Такаяасүг шитатэнагэ мэхээр давснаар 10 дахь даваагаа авч, Аки башёг ганцаараа тэргүүлж эхэллээ.
Харин эхний өдрөөс эхлэн нутаг нэгт хоёр сумочийн хамт Аки башёг тэргүүлж байсан Их аварга Хакухо М.Даваажаргал өвдөг шороодлоо. Зүүн жигүүрийн маэгаширагийн тавдугаарт эрэмблэгдсэн Точиозантай барилдаж Хакухо хатакикоми мэхээр түүнд дийлдсэнээр есөн даваа, нэг унаатай болов. Мөн энэ өдрийн барилдаан хүртэл ганц ч унаагүй явсан Кёкүтэнхо Н.Цэвэгням озэки Какурюү М.Анандтай учраа тааран барилдаж, цүридаши мэхээр ялагдаж, есөн даваа, нэг унаатай болсон байна. Озэки Какурюүгийн хувьд башёг тэргүүлэгч бөхийг ялснаар найм дахь даваагаа авлаа.
Макүүчи зиндаанд зодоглож буй Монголын бусад сумочдын тухайд 10 дахь өдрийн барилдаанд Токитэнкү А.Хүчитбаатар ёрикири мэхээр Араныг давж, дөрөв дэх даваагаа, Шёотэнро Д.Нямсүрэн Тэнкайхог кимэтаоши мэхээр давж, аки башёгийн гурав дахь даваагаа авсан бол Асасэкирюү Б.Дашням Миябиямаг давснаар таван даваа, таван унаатай боллоо.
Д.Өлзий