Өнгөрөгч ням гаригт Францын Дордонь гэдэг газар нэгэн эр ан хийж яваад нохойдоо буудуулсан байна. Анчин эр буга буудах гэж байх үед "Blue Gascony Basset" үүлдрийн нохой нь үсрэх зуураа түүний бууны гохон дээр гишгэжээ. Сум анчны баруун гарыг оносон байна. Анчин бууныхаа гохыг түгжиж, аюулгүй байдлаа хангаагүй учраас золгүй явдалд зөвхөн өөрийгөө л буруутгажээ.
Тэрээр "France Bleu" радиод ярилцлага өгөх үеэрээ "Энэ бол нохойны маань буруу биш, тэр бол гайхалтай нохой хэвээрээ байгаа" гэж хэлсэн байна.
55 настай Ренег нохойдоо буудуулсных нь дараа онгоцоор Бордо хот дахь эмнэлэгт онгоцоор хүргэжээ. Түүний хэлснээр бусад хоёр нохой нь буга хөөж байх зуур "хэргийн эзэн" нохой хажууд нь үлдсэн байсан гэнэ.
Рене "Нохой маань надад эрхлэх гээд над руу үсэрсэн гэж бодож байна, тэр үед л буун дээр гишгэсэн байх" хэмээжээ.
Эх сурвалж: http://www.telegraph.co.uk
Э.АМАР