Монгол Улсын 2012 оны аварга шалгаруулах модон бөмбөгийн тэмцээн есдүгээр сарын 21-22-нд Гачуурт дахь "Монгол Шилтгээн" цогцолборын модон бөмбөгийн талбайд зохион явуулахаар болжээ.
Тэмцээнд Эрчим хүчний зохицуулах хороо, ТЭЦ-3, ТЭЦ-4, Дарханы ДЦС, Эрдэнэтийн ДЦС, УБ ЦТС зэрэг эрчим хүчний байгууллагуудаас баг тамирчид оролцохоор болсон байна. Нэг байгууллагаас дөрвөн эмэгтэй, дөрвөн эрэгтэй тамирчдаас доошгүй бүрэлдэхүүнтэй багаар оролцоно. Мөн хувиараа тэмцээнд оролцох боломжтой.
Тэмцээн цохилтын эмэгтэй, эрэгтэй ганцаарчилсан, баг, хос, холимог хос, талбайн цохилтын тэмцээн гэсэн дөрвөн төрлөөр явагдаж дүнгээ гаргах юм. Нэг тамирчин хоёр төрөлд оролцох бөгөөд цохилтын ганцаарчилсан тэмцээн нь 24 талбайд, харин холимог хос, талбайн тэмцээнүүд 12 талбайд болно. Тэмцээнийг олон улсын дүрмийн дагуу Олон улсын болон Монголын модон бөмбөгийн холбоо /ММБХ/-ны шүүгчид удирдан явуулна. Талбайн цохилтын төрлийн тэмцээн нь талбайд хоёр тамирчин халз тулж өрсөлдөн 12 талбайн дийлэнх талбайд нь тэргүүлсэн нь ялагч болж, шалгарсан тамирчид нь бөхчилөх хэлбэрээр дараагийн шатанд тоглоно.
Шалгарсан тамирчидыг 11 дүгээр сарын 22-27-нд Тайваньд болох олон улсын тэмцээнд оролцуулах юм. УАШТ-ий цохилтын төрлийн ганцаарчилсан болон баг, холимог хос, талбайн тэмцээний төрөлд эхний гурван байрт шалгарсан баг тамирчдад улсын аваргын алт, мөнгө, хүрэл медаль, хүндэт өргөмжлөл, мөнгөн шагналаар урамшуулж нэгдсэн дүнгээр түрүүлсэн баг цомын эзэн болно.
Д.Өлзий