АНУ-ын эдийн засгийн эрх чөлөөний түвшин тасралтгүй буурсаар байна гэсэн дүгнэлтийг Катоны институтээс гаргасан шинэ илтгэлд хийжээ. "Дэлхийн эдийн засгийн эрх чөлөө" судалгаанаас үзвэл, 2000 онд АНУ уг үзүүлэлтээр дэлхийд хоёрдугаарт орж байсан бол 2005 онд наймдугаарт, 2010 онд 18 дугаарт орсон байна. 2010 оны байдлыг тусгасан шинэ илтгэлд эдийн засгийн эрх чөлөөний түвшнээр 14 дүгээрт орж байжээ.
Катоны институтын хувилбараар, эдийн засгийн хувьд хамгийн эрх чөлөөтэй таван улсын тоонд Хонконг, Сингапур, Шинэ Зеланд, Швейцарь, Австрали багтсан байна. Харин 144 улс болон нутаг дэвсгэрийг багтаасан жагсаалтын сүүлийг Ангол, Конго, Зимбабве, Мьянма, Венесуэл улс мушгижээ.
Монгол Улс жагсаалтын 69 дүгээрт орсон байна. БРИКС-ийн орнуудаас ӨАБНУ 85 дугаарт, Орос 95, Бразил 105, Хятад 107, Энэтхэг 111 дүгээрт бичигджээ.
Жагсаалтыг гаргахдаа дэлхийн эдийн засагт тухайн улсын эзлэх хувь, эрх зүйн тогтолцооны найдвартай байдал, өмчийн эрхийн хамгаалалт, гадаад худалдааны эрх чөлөө, зах зээл болон бизнесийн салбар дахь төрийн зохицуулалт, мөнгө-зээлийн бодлого зэргийг харгалзан үздэг байна.
Гэрээний биелэлт болон өмчийн эрхийг хамгаалах талаар Америкийн үзүүлэлт нэлээд буурчээ. Харин зээлийн зах болон бизнесийн зохицуулалт, тэрчлэн гадаад худалдааны журам чангарсан аж.
Илтгэлийг бэлтгэгчдийн нэг Жеймс Гуортнигийн хэлснээр, уг жагсаалтад АНУ-ын байр суурь ерөнхийдөө суларсан нь энэ удаагийн хямралтай холбоогүй, хямралаас өмнө эхэлжээ. 2001 оны есдүгээр сарын 11-ний террорист ажиллагааны дараа ачааны гаалийн бүрдүүлэлтэд тавьдаг шаардлага мэдэгдэхүйц чангарч, тарифын бус хоригууд хэрэглэх нь ихэссэн байна.
З.Амгалан