УИХ дахь АН-ын бүлэг ээлжит бус хуралдаанаа өчигдөр хийж, өнгөрсөн ээлжит болон ээлжит бус чуулганы үр дүнгийн талаар хэлэлцсэн байна. Ардчилсан намын сонгуулийн мөрийн хөтөлбөрт тусгасан зургаан асуудлыг шийдвэрлүүлж чадсан нь чамгүй амжилт болсон гэдгийг УИХ дахь АН-ын бүлгийн ахлагч Д.Эрдэнэбат хэллээ.
Тодруулбал, хүүхдийн мөнгийг эргэн олгох асуудлыг хөндөж, ирэх сарын 01-нээс эхлэн сар бүр 20 мянган төгрөгийг 0-18 насны хүүхдэд олгуулахаар болсон. Иргэдийн санал, бодол, гомдлыг төрийн эрх барих дээд байгууллагад шууд хүргэж байх Өргөдлийн байнгын хороог байгуулсан болон шинэ оноос хэрэгжиж эхлэх ажилласан жил, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулийг батлуулсан. Мөн олимп, дэлхийн аваргуудын амьдралын баталгааг хангах үүднээс сар бүр мөнгөн урамшуулал олгох, Зээлийн батлан даалтын сангийн тухай хуулийг хэрэгжүүлэх үүднээс төсвийн тодотголд 5 тэрбум төгрөгийг суулгаж, 25-аас дээш хатуулагтай архины онцгой албан татварыг нэмсэн зэрэг зургаан асуудлыг УИХ-аар батлуулжээ.
Харин УИХ-ын болон УИХ-ын дэгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг ээлжит чуулганаар хэлэлцэхээр бусад намын төлөөлөлтэй зөвшилцөж, улс төрийн ойлголцолд хүрсэн нь том алхам боллоо гэдгийг бүлгийн ахлагч онцолсон. УИХ-ын даргын захирамжийн дагуу ажлын хэсэг байгуулахаар болсон бөгөөд бүлэг байгуулах, хугацаагүй завсарлага авах, байнгын хороодын зохион байгуулалт, чуулганы хуралдааны ирцийн асуудал зэрэг хэд хэдэн чухал асуудлыг тодорхой болгох үүднээс ийм шийдвэр гаргасан гэлээ.