УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, С.Ганбаатар, Д.Батцогт, Х.Болорчулуун, О.Баасанхүү нар \2012.09.19\ Төрийн ордны Г танхимд хэвлэлийн бага хурал хийж, Оюутолгойн гэрээний талаар өөрсдийн байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын нэр бүхий 25 гишүүн Оюутолгойн гэрээнд өөрчлөлт оруулах асуудлаар өөрсдийн гарын үсэг бүхий шаардах бичгийг энэ сарын 05-нд Ерөнхий сайд Н.Алтанхуягт хүргүүлсэн билээ. Гэвч өнөөг хүртэл уг асуудалд хариу өгөөгүй, улмаар мягмар гарагийн УИХ-ын ээлжит бус чуулганаар Оюутолгойн гэрээнд өөрчлөлт оруулахыг татгалзсныг эсэргүүцэж байгаагаа ийнхүү мэдэгдлээ.
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Шинэчлэлийн Засгийн газрын мөрийн хөтөлбөрт төсвийн хавсралтын “Ажил орлоготой Монгол хүн” гэсэн бүлгийн уул уурхайн салбарыг хөгжүүлэх чиглэлээр хэрэгжүүлэх бодлогын 15-д “Гадаадын шууд хөрөнгө оруулагчтай харилцан ашигтай байх зарчмыг баримтлан ажиллана. Оюутолгойн бүтээн байгуулалтын анхны хөрөнгө оруулалтын нөхцлийн дараа хоёр тал харилцан ашигтай байх зармыг үндэслэн хөрөнгө оруулалтын гэрээнд өөрчлөлт оруулах хэлэлцээрийг үргэлжлүүлна” гэсэн зарчмын заалтыг оруулсан байсан. Гэтэл үүнийг “Гадаадын шууд хөрөнгө оруулагчтай харилцан ашигтай байх зарчмыг баримтлан ажиллана гэсний “Уул уурхай, эрчим хүч, газрын тосны салбарт өмнө нь байгуулсан тогтвортой байдлын, хөрөнгө оруулалтын, бүтээгдэхүүн хуваах гэрээнүүдэд өөрчлөлт оруулах асуудлыг судалж, холбогдох өөрчлөлтүүдийг хөрөнгө оруулагч талтай харилцан тохиролцож хийх” хэмээн өөрчилсөн байна. Оюутолгой гэдэг нэрийг нь хасчихаад оруулж ирсэн нь энэ. УИХ-ын ээлжит бус чуулганаар уг асуудлыг тэд уул уурхайн салбарт өргөн утгаараа газрын тос, бусад тогтвортой байдлын гэрээнүүдийг авч үзэх шаардлагатай байна гэж тайлбарлаад байгаа. Ардчилсан нам нь УИХ-ын 2012 оны сонгуулийн мөрийн хөтөлбөртөө уул уурхайд Монголын талын хувь эзэмшлийг 51-ээс доошгүй хувьд хүргэнэ хэмээн заасан. Гэвч Засгийн газрын ирэх дөрвөн жилийн мөрийн хөтөлбөрт улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хайгуул хийсэн ордод Монголын эзэмшил хувийг 51 хувиар тогтооно болгож оруулснаараа Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээнд өөрчлөлт оруулах бодлогын эрчийг сулрууллаа. Хэдийгээр дээрх хөтөлбөрт уул уурхай, эрчим хүчний салбарт оруулсан хөрөнгө оруулалтын гэрээ, тогтвортой байдлын гэрээ, бүтээгдэхүүн хуваах гэрээг бүгдийг авч үзнэ хэмээн заасан ч Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ гэж нэр заагаагүй нь ерөөс сайжруулах боломжгүй болгоно. УИХ-ын дэгийн тухай хуулиар бол өглөө ирцэнд бүртгүүлсэн ч санал хураалтад оролцоогүй гишүүний саналыг татгалзснаар авдаг. Харин өчигдөр дэгийн энэхүү хууль зөрчигдөж бидний дэвшүүлсэн санал унасан гэлээ.
Оюутолгойн орд нь Эрдэнэтээс дөрөв дахин их зэс, молибдений нөөцтэй орд, нөөцийн тухайд 45 сая тонн зэс, 1600 тонн алттай гэдэг. Гэтэл 31 жилийн дараа Монголын талын эзэмшлийн хувь хэмжээг 16 хувиар нэмэгдүүлнэ гэж байгаа нь үнэхээр шударга бус. Маш ашиггүй гэрээ, манай тал рояльтын татварыг таван хувиар тогтоосон. Дэлхийд бол хамгийн бага татварт орно. Гэтэл хөрөнгө оруулагч тал зөрүүлээд менежментийн зургаан хувийн татварыг борлуулалтын орлогоос авна. Түүгээр зогсохгүй хөрөнгө оруулагчид НӨАТ, экспортын татвар төлөхгүй, хэдийгээр монголчууд Оюутолгойгоос 50-60 хувийн ашиг хүртэнэ гэдэг ч амьдрал дээр 30 хувийн ч ашиг авч чадахгүй учраас өөрчлөх шаардлагын үүднээс ийнхүү нэгдэж байгаагаа УИХ-ын гишүүн Х.Болорчулуун мэдэгдсэн.
Харин УИХ-ын гишүүн Д.Батцогт, Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээнд өөрчлөлт оруулах ёстой гэсэн байр суурийг парламентад орж ирэхээс өмнө тавьж байсан гэдгээ онцлоод УИХ, Засгийн газрын төвшинд нааштай шийдвэр гаргаж, ямар нэг ажил хийхгүй бол гадна талаас иргэний хөдөлгөөнүүдийн хүчийг авах болно гэлээ. УИХ-ын гишүүн О.Баасанхүү хэлэхдээ, Олон Улсын нэр хүндтэй компанид хуулийн зөвлөгөө өгч байсан туршлагаасаа үзвэл Засгийн газрын мөрийн хөтөлбөрт Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээнд өөрчлөлт оруулна хэмээн нэр заагаагүй нь хөрөнгө оруулагч нарын хувьд “Оюутолгой” гэдэг үг алга гээд асуудлыг хүндрүүлж болох талтай хэмээв.
УИХ-ын гишүүн С.Ганбаатар Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээний асуудлаар УИХ-ын дэд дарга С.Баярцогттой ирэх сарын найманд нээлттэй ярилцах саналтай байгаагаа энэ үеэр илэрхийллээ. Ингэхдээ дээрх гэрээг байгуулахад оролцсон бусад сайд нарыг ч оролцохыг уриалсан юм.