Өчигдөр хятадын нийслэлд японы эсрэг жагсаалд оролцож байгаа 50 гаруй хүн АНУ-аас БНХАУ-д суугаа элчин сайд Гэри Локын машинд халдав. Элчин сайд эсэн мэнд байна. Машин нь бага зэрэг гэмтэв. АНУ-ын ЭСЯ-аас хэрэг явдалтай холбогдуулан БНХАУ-ын ГХЯ-д мэдэгдэл хийж, дипломат ажилтнууд ба тэдний эд хогшилын аюулгуй байдлыг хангахыг хятадын эрх баригчдаас шаардсан тухай ИТАР-ТАСС мэдээллээ. Енгерсэн долоо хоногт Токио Дяоюйдао( Сэнкаку) хэдэн арлыг эздээс нь худалдан авч, төрийн мэдэлд шилжүүлсэнтэй холбоотой японы эсрэг олон мянга хүний жагсаал Хятадад арваад хоног үргэлжилж байна. Японы эсрэг тэмцэл хөдөлгөөн хятадын 100 гаруй хотыг хамрав. Хятад дахь японы үйлдвэрүүдийг наанадаж пүрэв гариг хүртэл хаажээ. АНУ Японы холбоотны хүвьд хятадын энгийн иргэдийн хилэгнэн зэвүүцэх ажиллагааны бай болж магадуйг ажиглагчид тэмдэглэв.