logo
Орос улс БНАСАУ-ын өрийн 90 хувийг цайрууллаа

Орос улс БНАСАУ-ын өрийн 90 хувийг цайрууллаа

2012/09/20
Хуучин ЗСБНХУ-ын үед тавьсан Умард Солонгосын 11 тэрбум долларын өрийг зохицуулахаар Орос болон БНАСАУ-ын эрх баригчид тохиролцжээ. Москва Пхеньяны энэ өрийн 90 орчим хувийг цайруулсан байна.  Зохих хэлэлцээрт даваа гарагт гарын үсэг зурсан гэж Оросын Сангийн орлогч сайд Сергей Сторчак мэдээлжээ. 
Гэрээнд заасны дагуу, үлдсэн нэг тэрбум гаруй долларыг "өрийг тусламжаар солих" хувилбараар БНАСАУ-д хамтарсан төсөл хэрэгжүүлэхэд ашиглах юм. Эх сурвалжийн мэдээлснээр, үлдсэн өрийг 20 жилийн хугацаанд төлж барагдуулах ажээ.
Сүүлийн 10 жилийн хугацаанд Орос улс Зөвлөлтийн үеэс үлдсэн гадаадын орнуудын олон тэрбумын өрийг нэг бус удаа цайруулсан билээ.
2010 онд Афганистаны 12 тэрбум долларын өрийг цайруулжээ. Үүнээс өмнө Иракийн 11,9 тэрбум, Монголын 11 тэрбум, Сирийн 9,8 тэрбум долларын өрийг цайруулж байсан юм.
Өнөөдрийн байдлаар Куба улс Орост хамгийн их өртэй байгаа ажээ.
З.Амгалан 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш