Жилийн өмнө Прага хотод болсон нэгэн золгvй явдлын тухай Европын ихэнх сонинууд дуу дуугаа авалцан бичиж байлаа. Нэгэн явган зорчигч 22 дугаарын автобусанд дайруулж vхсэн бөгөөд зорчигчийн хэн болохыг тогтоож чадаагvй байна. Харин гэм буруутан болох автобусны жолооч 47 настай Иржи Глоубека дайруулж vхсэн хvнтэй усны дусал мэт адилхан байсанд хэргийн оньсого оршиж байгаа юм. Задлан шинжилгээний дvнгээр тэр хоёрын биеийн бvтэц болон цусны бvлэг ижилхэн байжээ. Тэр явдлаас хойш жолооч нөгөө дайруулж vхсэн хvнийг хэн гэдэг, хаанаас ирсэн болохыг олж мэдэхийн тулд ар гэр, төрөл садангуудыг нь олж уулзах ганц л зорилготой болжээ.
Хамгийн гол нь тэд яагаад ийм адилхан юм бэ гэсэн асуулт тvvнийг зовоож байлаа. Гэтэл өнөөх vхсэн хvн тэнгэрээс унаад ирсэн мэт хэн ч тvvний араас хайж, лавлаж, тэр байтугай элчингийн газраас хvртэл сураглаагvй юм. Ямартай ч тэр хvн лав сvнс байгаагvй, бусад энгийн хvмvvсийн адил махан бие, цустай байсан. Чехийн хуулийн дагуу цогцосыг хэн нэгэн асууж сураглахыг хvлээн хагас жил хадгалсаны эцэст нутаглуулсан байна. Оршуулган дээр ганц хvн ирсэн нь автобусны жолооч байв. Өөртэй нь хачин адилхан өнөөх vхсэн хvний тухай бодол нь зовоосоор зvрх нь дийлэлгvй золгvй явдлаас хойш яг нэг жилийн дараа автобусны жолооч нас баржээ. Ингээд Прагад болсон энэхvv золгvй мөртлөө сонин тохиолдлын талаар Шинжлэх ухааны доктор, Астрал судлалын эрдэмтэн, сэтгэл зvйч Филипп Ростовцев:
-Прагад юу болсон талаар та тайлбарлаач?
-Энэ явдал хvний өөртэй нь адилхан ижил байдаг гэдгийг баталж байгаа ховор тохиолдлуудын нэг юм. Хэргийн материалд хохирогчийн болон жолоочийн зураг, тэдний цусны шинжилгээний дvгнэлт, ДНК-ийн шинжилгээ зэрэг бодит баримтууд хадгалагдаж байгаа. Тэр хоёр эрэгтэй тухайн өдөр яг ижилхэн настай байснаас гадна задлан шинжилгээний дvгнэлтээр хоёулаа адилхан өвчнөөр өвдсөн байсан. Тэдний биеийн талаарх мэдээлэл хангалттай байгаа ч хувийн мэдээлэл байхгvй. Тэгэхээр хvн бус астрал биет гэсэн дvгнэлтэд хvрч байна. Мөн ижил хvмvvсийн амьдралын зам огтлолцож байгаа тохиолдолын нэг юм.
-Мэдээж жолоочийн ижил хvн агаараас төрөөгvй байж таарна шvv дээ?
-Хvний хоёрдогч ижилийн талаарх олон онол байдаг. Астрал нь биет болон бvрэлдэхээс авахуулан цаг хугацааны гогцоо буюу өөрөөр хэлбэл ирээдvй болон өнгөрсөн vеийн өөртэйгээ бодит амьдрал дээр тааралдах явдал юм. Энэ талаар чухал судалгааны баримт, номууд олон бий. Тиймээс энэ сэдвийг хоёрхон өгvvлбэрээр гvйцэд тайлбарлаж боломгvй. Ихэнх онолчид vvнийг сэтгэл, мэдрэлийн гажилттай холбон тайлбарладаг.
-Прагад болсон явдлаас өөр адилхан тохиолдол байдаг уу?
-Миний мэдэхийн хvн өөрийн бодит ижил хvнтэй уулзалдсан баримтаар баталгаажуулсан дөрвөн тохиолдол бий. Хий vзэгдэл, сvнсний аль нь ч биш, жинхэнэ амьд биет юм. Одоогоос таван жилийн өмнө Минскийн сэтгэц мэдрэлийн эмнэлэгт нэгэн тэнэмэл хvн хvргэгдэн иржээ. Тvvнийг цагдаа нар галт тэрэгний буудлаас олж хэн болохыг нь тогтоохыг оролдож байцаасан байна. Гэвч тэр утга учиргvй эргэн тойрныг ширтэж, асуултад ч хариулахгvй ер нь яг л мэдрэлийн өвчтэй хvн гэж бодогдохоор байжээ. Тиймээс тvvнийг эмнэлэгт хvргэн шинжилгээнд оруулахаар болов. Гэтэл өнөөх тэнэмэл хvнийг хэр буртгаас нь угааж цэвэрлэн, сахал vсийг нь хусаж янзлахад тус эмнэлгийн шинжилгээний тасгийн дарга, ахлах эмчийн ижил нь гарцаагvй байж таарчээ. Дарга эмчлvvлэгч хоёр өөд өөдөөсөө яг л толинд харж байгаа юм шиг зогсож байлаа.
-Учир нь олдсон уу?
-Эмч, өвчтөн хоёрын уулзалт ойролцоогоор долоо хоног л vргэлжилжээ. Энэ хугацаанд эмч 1949 онд өөрийн мэндэлсэн төрөх эмнэлгийн архивыг шалгасан боловч ихэр гэсэн ямар нэгэн баримт бичиг, сэжvvр ч олдоогvй байна. Долоо хоногийн дараа тус эмнэлэгт эмчлэгдэж байсан сэтгэц мэдрэлийн өвчтэй гэмт хэрэгтэн оргожээ. Тэр шөнө эмчийн ижил нь хамт алга болсон юм. Гэмт хэрэгтэнг барьсан боловч ижил хvнийг олж чадаагvй байна. Энэ явдлаас хойш хагас жилийн дараа эмч нууцыг олж чадаагvйгээсээ болж шаналсаар зvрх нь хаагдан нас барсан юм.
-Тэгэхээр хvний хоёрдогч ижлийг vхлийн мэдээ авчирагч гэж ойлгож болох нь ээ?
-Дандаа ч бас тийм биш. Миний судалгаа баримтаас vзэхэд хvн өөрийн хоёрдогч ижилтэйгээ амьдрал дахь томоохон өөрчлөлт, хvнд өвчин тусах аль эсвэл албан тушаал ахих зэрэг явдлуудаас өмнө учирч байсан. Нөгөө хоёр тохиолдол нь Австрали, Францад болсон юм. Францад 12 жилийн өмнө галт тэрэгний томоохон осол болсон байна. Эмнэлэгт хvргэгдсэн нэгэн хохирогчид нөгөө вагонд явж байсан тvvний ихэр амь vрэгдсэн тухай мэдэгдсэн байна. Зорчигч өөрийгөө ихэр биш гэж тайлбарлахыг оролдсон боловч тvvнийг моргод очиж цогцосыг таниулахыг ятгаж чаджээ.
Мэдээж өөрийгөө vхсэн хэвтэж байхыг харсан хvнд ямар олиг байхав дээ. Гэхдээ тэр хvн одоог хvртэл амьд мэнд ажлаа хийгээд явж байгаа. Олон жилийн судалгаанаас vзэхэд хvн нь өөрийгөө гэрчлэх бичиг баримттай байхад, харин ижил хvний талаарх ямар нэгэн гарал vvслийн тухай мэдээлэл олддоггvй. Хvн ижилтэйгээ тааралдах vедээ анхааралтай байваас энэ сонин тохиолдлын нууцыг хурдан тайлж чадах юм. Хэрэв хэн нэгэн өөрийн ижил хvнтэйгээ тааралдах юм бол амьдралд тань заавал ч vгvй томоохон өөрчлөлт гарна гэдгийг битгий мартаарай. Харин сайн, муу аль тал руугаа вэ гэдгийг хэн ч мэдэхгvй.