logo

"Дамаск химийн зэвсэг хэрэглэхэд бэлэн"

2012/09/20
Сирийн нутаг дэвсгэрт болж буй зэвсэгт мөргөлдөөнд "зайлшгүй нөхцөлд" Дамаск химийн зэвсэг ашиглахад бэлэн байна гэж Турк руу зугтан гарсан Сирийн хошууч-генерал Эднан Силлу мэдэгдлээ.
"Химийн зэвсэг ашиглах, тухайлбал, хаана, хэрхэн ашиглах асуудлыг бид нухацтай хэлэлцсэн" гэж армид химийн зэвсэг хариуцаж байсан Силлу Британийн Таймс сонинд ярилцлага өгөхдөө хэлжээ.
Түүнйи хэлснээр, химийн зэвсгийг "эцсийн мөчид" жишээ нь , эрх баригч дэглэм Алеппо зэрэг хүн ам суурьшсан чухал газрыг сөрөг хүчин алдвал хэрэглэж болох юм гэж ярьж байжээ. Тэрчлэн Сирийн цэргийнхэн химийн зэвсгийг Ливаны хэт давруу үзэлт "Хезболлах" бүлэглэлд шилжүүлэх төлөвлөгөөг хэлэлцэж байсныг тэрбээр тэмдэглэсэн байна. Сирийн энгийн номхон иргэдийн эсрэг химийн зэвсгийг хэрэглэх хувилбарыг хэлэлцсэн нь түүнийг засгийн газрын хүчний эгнээнээс гарахад хүргэсэн гэж Силлу хэлсэн байна.
Силлу одоо Туркт байгаа юм. Цэргийн дээд тушаалын энэ хүн Сириэс дүрвэснээсээ хойш гурван дараа анх удаа ийнхүү ярилцлага өгчээ.
З.Амгалан

 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш