Сүүлийн үед Казахстанд манай улсын уугуул иргэд гэмт хэрэгт холбогдох нь нэмэгджээ. Бүр хүчирхийлэл, хүн амины хэрэг, залилангийн хэргүүд сонсогдох боллоо. Энэ талаар тоймлон хүргэе.
БИЗНЕСМЭНИЙ АМИНД ХҮРЧЭЭ
Монголын иргэн нутгийн бизнесмэний аминд хүрсэн хэргээр баривчлагджээ. Казахстаны Дотоод хэргийн яамны төлөөлөгч Нурдилда Оразын хэлснээр гэмт этгээдүүд хохирогчийн “Мерседес” маркийн машиныг хүчээр авахыг оролдсон байна. Тэд хохирогчийг гэртээ дуудаж оруулаад, боож амийг нь хөнөөн, цогцсыг нь шатаажээ. Цагдаа нар хохирогчийн цогцсыг Аршалинск дүүргээс 10 км-ийн зайтай газраас олсон юм. Баривчлагдсан хэрэгтнүүд 23 орчим настай, манай улсын уугуул иргэд байсан тухай мэдээлсэн байна.
ГЭМТ БҮЛЭГЛЭЛИЙН ГИШҮҮД АЛАГДАВ
Алмата хотын орон сууцны нэгэн хороололд Казахстаны цагдаагийн тусгай тасгийн явуулсан ажиллагааны дүнд зургаан гэмт хэрэгтнийг устгасан байна. Мөрөөр нь орсон тусгайгийнханд эсэргүүцэл үзүүлэн буудалцсаны эцэст орон сууцны байранд орогнож байсан зургаа дээрэмчин алагджээ.Ял эдэлж байхдаа танилцсан этгээдүүд суллагдсаныхаа дараа эргэн нэгдэж гэмт бүлэглэл байгуулжээ. Дээрэмчдийн бүлгийн толгойлогч нь манай улсад төрж өссөн, 27 настай Даулетбек Байузах гэж цагдаагийнхан мэдэгдлээ. Хэрэгтнүүд золиос болох хүнээ судлан олон сараар дагасны эцэст галт зэвсэг хэрэглэн дээрэмдээд хэсэг хугацаанд алга болцгоодог аж.
БАГА НАСНЫ ОХИНЫГ ХҮЧИНДСЭН БАЙНА
Казахстан улсын Акмолин мужид таван настай охиныг хүчирхийлсэн хэрэг гарсан. Үүнийг 1976 онд төрсөн, 36 настай Монгол Улсын харьяат үйлдсэн хэмээн тус улсын хэвлэлүүдээр цацсан юм. Караганда мужийн Сарани хотод түр хугацаагаар оршин суугаа Монгол Улсын иргэн, эцгийг нь тасарсаны дараа охиныг дагуулж очин хүчирхийлсэн аж.
Харин мөрдөн байцаалтын явцад сэжигтэн “Би юу ч санахгүй байна” хэмээн мэдүүлсэн боловч удалгүй хэргээ хүлээсэн байна. Түүнчлэн охины эцгийг зориудаар согтоож, унтахыг хүлээж байгаад жигшүүрт хэргээ үйлдсэн гэж цагдаагийнхан үзэж байгаа юм. Сэжигтэнд хуулийн дагуу бага насны хүүхэд хүчирхийлсэн зүйл ангиар эрүү үүсгэж, 8-15 жилийн ял төлөвлөжээ.
ҮЙЛДЭЛ ДЭЭРЭЭ БАРИГДАВ
Гэрэлгүй гудамжинд үдшийн цагаар тус улсын иргэний “I phone” маркийн утас болон 13 мянган тэнгэ (тус улсын мөнгөн тэмдэгт) дээрэмдэж байгаад газар дээрээ баригджээ. Хэрэгтэн 1992 онд төрсөн Монголын паспорттой залуу гэнэ. Тэрбээр Алмата хотын ойролцоох дагуул хотод хөлсний байранд амьдардаг бөгөөд 10-аад удаагийн гэмт хэрэг үйлдсэн гэдгээ хүлээсэн байна.
ТӨГСӨГЧДИЙН МӨНГИЙГ ЗАЛИЛЖЭЭ
Астана хотын дунд сургуулийн төгсөгчдийн хонхны баярыг зохион байгуулж өгнө хэмээн их хэмжээний мөнгө залилаад оргон зайлсан этгээдийг тус хотын цагдаагийн газар эрэн сурвалжилж эхэлжээ. Уг этгээд нь Монгол Улсын иргэн, Астанад сүүлийн хоёр жил оршин сууж буй 23 настай эрэгтэй гэнэ. Тэрбээр Астана хотын 64 дүгээр дунд сургуулийн төгсөх гурван ангийн хонхны баярыг “Пекин Палас” хэмээх зочид буудалд зохион байгуулахаар эцэг эхийн зөвлөлтэй нь гэрээ хийж, хоёр сая тэнгэ буюу ойролцоогоор 13.4 мянган ам.доллар авчээ. Гэвч “Пекин Палас” зочид буудалд захиалга өгч гэрээ хийгээгүй болохыг нь эцэг эхчүүд хонхны баяр болохын урьд өдөр мэдэж хуулийн байгууллагад хандсан байна.
Э.ЦОЛМОН
Эх сурвалж: "Нийгмийн толь"