Дэлхий ертөнцийг даяарчлалд хөтөлж буй гол хүчин зүйл бол цахим сүлжээ гэдэгтэй хэн ч маргахгүй. Ялангуяа “Фейсбүүк” хуудас хүн төрөлхтний хамгийн эрэлттэй хэрэглээ болж чадсан. Тиймдээ ч энэхүү цахим хуудсыг санаачлагч “Фейсбүүк” компани олон улсын хөрөнгийн зах зээлд тун амжилттай ажиллаж байгаа. Гэхдээ “Фейсбүүк” хуудастай холбоотой таагүй үр дагаврууд гарсаар байгаа тухай “Ройтерс” агентлаг уламжилжээ.
Тэнд бичсэнээр хэн дуртай нь “Фейсбүүк”-ээр дамжуулан садар самуун, бусармаг явдлуудыг сурталчилж, тэр ч бүү хэл улстөрийн сөрөг чанартай уриалгуудыг дэлхий даяар түгээж буй аж /Египет, Ливид бослого дэгдээхийн тулд “Фейсбүүк”-ийг ашигласан/. Түүнээс гадна энэ сүлжээг ашиглан хүүхдийн эрхийг онц ноцтойгоор зөрчиж байгаа гэж үзэж буйгаа Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах байгууллага саяхан мэдэгдсэн. Тухайлбал, энэхүү цахим хуудас дахь нийт америкчуудын 5.6 сая буюу 3.5 хувь нь балчир хүүхдүүд байгаа бөгөөд энэ нь цахим хуудсуудын үйл ажиллагааны олон улсын журмыг илт зөрчсөн хэрэг болж байна гэжээ.
Өөрөөр хэлбэл, Хүүхдийн цахим хуудас дахь хувийн эрхийг хамгаалах акт /COPPA/ хэмээх баримт бичгээр бамбай хийж, 13-аас доош насны балчир хүүхдүүдэд интернэт сүлжээгээр дураараа сэлгүүцэх эрх олгож буй гэж Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах байгууллага үзсэн байна. Ганц “Фейсбүүк” ч биш, бусад сайт ч хууль бус үйл ажиллагаа явуулж байгааг тус байгууллага баримтаар нотолжээ.
Гэхдээ зарим талаар хүүхдүүд “Фейсбүүк”-ээр дамжуулан дуу хоолойгоо нэгтгэж, тэдний эрх хаана, хэзээ, хэний гараар зөрчигдөж байгааг олон нийтэд хэлж чаддаг учраас бас шууд буруутгаж болохгүй байгаа гэнэ. Хамгийн гол нь насанд хүрээгүй, балчир хүүхдүүд интернэт хуудсаар нүүрээ халхалсан гаж донтон, хүний наймаачид, гэмт хэрэгтнүүдийн золиос, бай болсон тохиолдол маш олон гарсан байна.
Тухайлбал, өнгөрсөн онд Теннесси мужид “Фейсбүүк”-ээр дамжуулан өөрийгөө 14 настай, царайлаг, баян айлын хүү мэтээр сурталчилж, өсвөр насныхантай танилцсан бэлгийн садист донтон 11-15 насны охидыг хүчирхийлсэн хэрэг гарсан. Цагдаагийнхан гэмт хэрэгтнийг олтол тэрээр найман охиныг хүчирхийлж, гурвынх нь амийг хэрцгийгээр егүүтгээд амжжээ. Теннесси мужид болсон шүүх хурлын үеэр гэмт хэрэгтэн мэдүүлэг өгөхдөө “Намайг сэтгэцийн өвчтэй гэж бодож байгаа хүмүүст хандаж хэлэхэд, та нарын буруу. Би зүгээр өөрийн хүслийг биелүүлсэн. Мэдээж цахим ертөнц байгаагүй бол надад ийм боломж олдохгүй байх байсан” гэж хэлсэн байна. Үүнээс харахад “Фейсбүүк” хүмүүсийн хооронд гүүр болж, чөлөөт цагийг “хороож” өгдөг давуу талтай ч сөрөг үр дагавар нь түүнээсээ дутахгүй их бололтой.
Гэхдээ үүнийг зохицуулах арга нэгэнт үгүй болсон байна. Хэрвээ “Фейсбүүк”-ийг хүчээр хааж, үйл ажиллагааг нь зогсоохгүй бол 955 сая хэрэглэгчийн үг, үйлдэл бүрийг хянах боломжгүйн зэрэгцээ өөрсдийгөө насанд хүрэгч мэтээр бүртгүүлсэн олон зуун сая хүүхэд энэхүү цахим хуудаст байгаа гэдгийг мэргэжилтнүүд хэлж байна.
Тиймээс “Facebook” компани өөрсдийн алдааг залруулахын тулд албан ёсны админаар дамжуулан боловсрол, эрүүл мэнд, хүмүүжлийн чанартай сурталчилгаа, хичээлийн хөтөлбөрийг цахим сүлжээгээрээ түгээхээр төлөвлөжээ.
Гэтэл улстөрчид, ялангуяа хууль батлах түвшний түшээд энэ хэрэгт оролцох болно гэдгээ илэрхийлж эхэлсэн байна. Тухайлбал, АНУ-ын сенатор Ричард Блументал “Бид хүүхдүүдээ “Фейсбүүк”-т аль болох ойртуулахгүй байх хэрэгтэй. Хэрвээ бид яг одоо л зогсоож чадахгүй бол цаашид бүр саналтгүй болно.
Учир нь “Фейсбүүк” яг л хар тамхи шиг нөлөө үзүүлж, хүүхдүүдэд сурч боловсрох, өөр зүйл сонирхох зав өгөхгүй байгаа юм. Миний бага хүү одоо 18-тай. Гэтэл түүнийг цахим хуудсаар дамжуулан 40-тэй биеэ үнэлэгчтэй харилцаж байсныг сая л мэдлээ” гэж хэлсэн бөгөөд үүнийг дэмжиж буйгаа илэрхийлсэн “томчууд” хаа сайгүй энэ тухай ярих болсон гэнэ.
Харин Олон улсын цахим хуудас үйлдвэрлэгчдийн холбоо түүний энэ үзэл бодлыг няцааж “АНУ-ын Татварын албанаас хэн хамгийн сайн татвар төлөгч вэ гэж асуу. Мэдээж “Facebook” гэж хариулна. Энэ жил л гэхэд хоёр тэрбум ам.долларын татвар төлсөн байна. Тун удахгүй “Майкро софт”, “Гүүгл” зэргийг гүйцэж түрүүлэх учраас улстөрчид ч бай, эсвэл амбицлах дуртай нэгэн нь улс орныхоо эдийн засаг, хүн төрөлхтний хүсэл сонирхлыг бодоод дуугүй байна уу” гэсэн мэдэгдэл гаргажээ.