“Тайны ХХ века” сэтгүүлд гарсан Константин Федоровын нийтлэлийг орчуулан хүргэж байна.
Хаягдсан, амьгүй хот гэж юуг хэлэх вэ. Энэ нь хэзээ нэгэн цагт цэргийн суурин байж байгаад хаягдсан газар уу, эсвэл алт, мөнгө, алмаазын ордтой байсан ч нөөц нь дуусаад орхигдсон суурин уу. Эсвэл эдийн засгийн уналт, томоохон ослын нөлөөгөөр хүн ам нь дүрвэсэн хот уу.
Ихэнх хаягдсан хотод өмнө нь хэдэн мянган хүн амьдарч байсан түүхтэй. Цэрэг, офицерууд, ажилчид, уурхайчид гээд л. Тэдний амьдарч байсныг зөвхөн чулуун болон модон барилгууд л гэрчилнэ.
Гэхдээ хэдэн зуун мянган хүнтэй их хот мөртлөө хаягдаж буй хот ч байдаг. Үүний нэг бол АНУ-ын Мичиган мужийн Детройт хот юм.
Америкийн авто салбарын нийслэл
1701 онд францчуудын байгуулсан Детройт хот ХХ зууны техникийн дэвшил болох авто салбарын нөлөөгөөр хөгжсөн түүхтэй.
“Форд”, “Женерал моторс”, “Крайслер” зэрэг авто машины томоохон компаниудын ачаар 1950-аад онд тус хот авто салбарын нийслэл болж байв. Хотыг тойрон үйлдвэр, хэвлэлийн цех, засварын газар, төслийн товчоод гээд тоо томшгүй олон корпус ажилладаг байжээ. Түүнчлэн ажилчдад зориулсан олон өрөө сууц, хямд нийтийн байр ч баригдаж байв. Хотын төвд оффисын зориулалттай өндөр цамхгууд сүндэрлэж, ресторан, зоогийн газар, кино театр, музей, вокзал, стадион гээд дутах юм байсангүй.
Мөн элит дүүргүүдэд топ менежерүүдэд зориулсан тансаг шилтгээнүүд баригдаж, цагдаагийн газар, гал түймэртэй тэмцэх депо гээд хүнд хэрэгцээтэй бүгдийг бүрдүүлжээ.
Эдзел Форд, Уорд Крайслерийн нэрээр нэрлэсэн хоёр гол замын хажуугаар дэлхий дахинаа алдаршсан фирмүүдийн рекламны самбар байршуулж, 1.5 метрийн хэмжээтэй цифр бүхий тоолуур ажиллуулна.
Цифрүүд нь минут бүрт солигдож, АНУ-д яг одоо хэдэн авто машин гаргаж байгааг заадаг байв. Тус хот Америкийн авто машин үйлдвэрлэлийн төв болж байв.
Дүрвэсэн нь
Өнгөрсөн зууны 70-аад онд хямрал нүүрлэжээ. Бензиний үнэ эрс өсч, худалдан авагчид Америкийн сонгодог загварын машинаас хямд, хэмнэлттэй, хамгийн гол нь найдвартай хэмээн Японы авто машиныг илүүд үзэх болов. Энэхүү хямралд хамгийн түрүүнд Детройтын мэргэжилгүй ажилчид өртжээ. Хүмүүсийг үй олноор нь ажлаас халснаар ихэнх гэр бүл ядуусын эгнээнд шилжив.
Ингээд чадалтай нэг нь дүрвэж, чадалгүй нь Детройтдоо үлдсэн байна. 1970-2005 онд тус хотын хүн ам хоёр дахин буурч, 1.9 сая байснаа 880.7 мянган хүн болжээ.
Тэгэхээр энд нэн ядуу, хар арьст хүн ам үлдсэн гэсэн үг. Тэд хаашаа ч явж чадахгүй тул амь зуух ганц л сонголттой үлджээ.
Амь зуултын үр дүнд хотод гэмт хэргийн түвшин эрс нэмэгдэж, үлдсэн цагаан арьстнууд нэн яаралтай дүрвэхэд хүрсэн байна. Хотод ажилладаг байсан дэлгүүр, банкууд үүдээ барьж эхлэв.
Түүнчлэн 1926 онд баригдсан алдарт Мичиганы театр авто зогсоол болон хувирч, түүнийг тойрсон өндөр барилгууд дүнсийн хоцорч, 1988 онд Детройтын төв вокзал ажиллахаа больжээ.
Сүүлчийн Хэллоун
Барьж босгосон хот нь нүдэн дээр нь сүйрсэн хэдий ч үлдсэн оршин суугчид нь бүх юм хэвэндээ орно гэсэн чимээгүй найдвар тээсээр л байв. Гэвч 2009 оны долоодугаар сарын 1-нд дэлхийн авто машины томоохон корпораци болох “Женерал моторс” дампуурснаа зарлалаа. Тус корпораци Америкт үйл ажиллагаа явуулдаг 20 үйлдвэрийнхээ 12-ыг, дилерийн хэдэн мянган төвөө хааж, 21000 хүнийг ажилгүй болгожээ.
Ингээд Детройт хотыг аврах эцсийн найдвар үгүй болов. Одоо тус хотыг нурааж, оронд нь илүү үр ашигтай зүйл барих цорын ганц арга л тус улсын засаг захиргаанд үлдсэн аж.
Детройтод үлдсэн хүмүүс нэг уламжлал тогтоожээ. Тэд Хэллоуны баяраар хотыг нь чимэхээ больсон, хаягдсан байшин барилгыг нурааж, эвддэг гэнэ. Америкийн авто үйлдвэрлэлийн нийслэл байсан тус хот өдгөө ядуусын аварга том хороолол болон хувирчээ.