logo
Монголбанк 82 сая юань худалдлаа

Монголбанк 82 сая юань худалдлаа

2012/09/21
Монголбанк долоо хоног бүрийн мягмар, пүрэв гаригт гадаад валютын дуудлага худалдаа зохион байгуулдаг ёсоор өчигдөр худалдаа зохион байгуулав. Өчигдрийн хувьд банкууд 14,9 сая ам.долларыг 1396-1401 төгрөгийн ханшаар худалдан авах санал ирүүлсэн бөгөөд Монголбанк валютын дотоодын захын ам.долларын эрэлт, нийлүүлэлт тэнцвэртэй байна гэж үзээд энэ удаагийн арилжаанд оролцоогүй байна. Харин юанийн дуудлага худалдаагаар банкууд 93 сая юанийг 221.7-222.31 төгрөгийн ханшаар худалдан авах санал ирүүлснээс Монголбанк 222.0 төгрөгийн хаалтын ханшаар 82.0 сая юань худалджээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш