Гаалийн байгууллагын 100 жилийн ойг тохиолдуулан ГЕГ-ын дэргэдэх Судалгаа, хөгжлийн төвийн “Цахим сургалт” лаборатори ашиглалтад оржээ. Өчигдөр болсон “E-Learning” хөтөлбөрийн хүрээнд “Цахим хичээл”-ийн системд нэвтрэх эрх авах үйл ажиллагаанд ГЕГ-ын дэд дарга Д.Оюунчимэг болон ГЕГ-ын газар, хэлтэс, албадын дарга нар оролцсон юм. Мөн Судалгаа, хөгжлийн төвийн “Цахим сургалт” лаборатори ашиглалтад орсноор анхны сургалтаа явуулж эхэлжээ. Орчин үеийн стандарт, технологиор тоноглогдсон тус лабораторид явуулж буй “Гаалийн улсын байцаагчийн давтан сургалт” есдүгээр сарын 17-ноос 30-ны хооронд үргэлжилнэ. Сургалтад Увс, Баян-Өлгий, Завхан, Хөвсгөл, Сэлэнгэ, Замын-Үүд, Дорнод аймаг зэрэг 11 газар, хороодын 24 гаалийн улсын байцаагч хамрагдаж байгаа аж.