logo
 Сурагчдыг нийтийн тээврээр явуулна

Сурагчдыг нийтийн тээврээр явуулна

2012/09/21
Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг энэ сарын 24-нөөс нэгдсэн зохион байгуулалттайгаар нийтийн тээврээр зөөхөөр болжээ. “Олонлог”, “Диана”, “Орос дөрөв”, “Эрэл”, “Шинэ монгол”, “Хобби”, “Улаанбаатар элит” зэрэг 18 сургууль сурагчдаа автобусаар зөөхөөр болсон. Эдгээр сургуулийн хүүхдүүд хичээлдээ ирж, явахдаа ээж, ааваараа машинаар хүргүүлдэг гэнэ. Тиймээс энэ зохицуулалтыг хийснээр өглөө хүүхдээ хүргэж өгөх гэж зам түгжрүүлэх байдал багасна гэж үзжээ. Мөн хүүхэд зам тээврийн осолд өртөх нь буурах юм байна. Сурагчдыг нэгдсэн автобусаар тээвэрлэх ажлыг Нийтийн тээврийн газрын дарга П.Наранцэцэг, Нийслэлийн боловсролын газрын дарга Ц.Отгонбагана нарт даалгажээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш